Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхим, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж буй энэ үед төрийн байгуулалт, ардчиллын үнэт зүйлс болон өнөөгийн тулгамдсан асуултуудыг энэ чиглэлээр судалгаа шинжилгээнд төвлөрөн ажилладаг эрдэмтэд эерэг болон сөрөг талуудыг харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж олон нийтэд мэдээлэл өгөхийг зорьжээ.
Бага хуралд УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцан “УИХ-ын Ажлын хэсгээс боловсруулсан Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтйин төслийн талаархи мэдээлнэ. Дараа нь ХБНГУ-ын улс төр судлаач Йонас Урбах “ХБНГУ-ын парламентэт ёс” сэдвээр илтгэл тавих юм.
- “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх”,
- “Орон нутагт илүү эрх мэдлийг өгөх нь”
- “Засгийн газрын тогтвортой байдлыг хангах нь - Конструктив механизм Монголд тохиромжтой эсэх асуудал” гэсэн сэдвээр мэтгэлцээн өрнөнө.
Мэтгэлцээнд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, МУИС—ийн Хууль зүйн сургуулийн Др.дэд проф. О.Мөнхсайхан, эдийн засагч С.Дэмбэрэл, судлаач Б. Баттүвшин, Үндсэн хууль судлаач О. Машбат, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Б.Бадамдаш оролцон, онол, практикийн хосолсон жишээнүүдээр мэтгэлцэнэ.
Хурал 09.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхлэх бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.