Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа авсан даруйдаа Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч хэд хэдэн үүрэг өгсөн.
Үүний дотор С.Зориг агсаны хэрэг ч багтав. Тэрбээр, сайдад нэр дэвших үеэрээ ч С.Зоригийн хэрэг хуулийн дагуу яваагүй гэдгийг хэлж, асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэлж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд ажлаа авсан даруйдаа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлах үүрэг өгсөн байна.
Эхэлж захиалагчийг нь олж тогтоогоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ
Ц.Нямдорж “Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллээр яриад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Эхэлж захиалагчийг нь олж тогтоогоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ” гэсэн байна.
С.Зоригийн хэргийг нуух шаардлага байхгүй бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд нууцаас гаргах саналыг танилцуулж, цаашлаад Засгийн газарт ч танилцуулна гэв.
Мөн тэрбээр сүүлийн таван жилд Эрүүгийн хэрэгт холбогдуулж хориод сүүлд нь гэм зэмгүй байсан нь тогтоогдсон хүмүүсийн жагсаалтыг улсын хэмжээгээр гаргаж өгөхийг үүрэг болгожээ.