АРВАН ХҮН ОТГОНТЭНГЭР УУЛНААС ЭСЭН МЭНД БУУЖ, 17 ХҮН СУРАГГҮЙ БАЙНА
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 10.21-ний өдрийн 16:30 цагт иргэн С-ээр ахлуулсан 27 иргэн авираад, гурван эгнээ болон буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас эсэн мэнд буужээ.
Харин 17 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 22-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Онцгой байдлын албаны 54 алба хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 4 алба хаагч, 1 нисдэг тэрэг, Эрүүл мэнд болон Цагдаагийн байгууллагын 20 хүн, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 88 хүн, 13 автомашин, 1 нисдэг тэрэгтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Арван хүн Отгонтэнгэр уулнаас эсэн мэнд бууж, 17 хүн сураггүй байгаа юм.