Хятад шиг аварга, эдийн засгийн жин ихтэй орны удирдагч гэхэд Ши Жиньпин “улс орны нөхцөл байдлын” талаар жил тутмын илтгэл тавьдаггүй уламжлалтай. Ийм илтгэлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян жил бүрийн гуравдугаар сард парламентын чуулганд “ажлын тайлан” нэрээр тавьдаг.
Гэтэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин таван жилд ганц удаа хуралддаг ХКН-ын их хурал лхагва гарагт эхлэхэд үг хэлсэн нь түүнийг 2012 оны 11-р сард төрийн эрхэнд гарсан цагаас хойш анх удаа тохиолдож буй ховор үзэгдэл боллоо.
Тэрбээр хурлын ихэнх хугацаа буюу гурван цаг хагасын турш үг хэлсэн нь их хуралд оролцогч 2300 төлөөлөгчийг гайхшируулав. Суудалд бусдын туслалцаатай босож, сууж байсан, нас сүүдэр 91-тэй хуучин дарга Жян Зөминь илтгэлийн үеэр бугуйн цаг руугаа байн байн хяламхийсээр.
“1984-ын Их ах санаанд ороод байх юм” хэмээн Жорж Орвеллын баргар романд гардаг эцэс төгсгөлгүй улс төрийн сурталчилгааг дурдан байж нэг нь постолжээ. Таван жилийн өмнө, тухайн үед БНХАУ-ын дарга байсан Ху Жиньтао намын их хуралд харьцангуй товч буюу 90 минут үг хэлсэн.
Харин ноён Ши өмнөх хоёр дарга Ху, Жян нараас илүү амбицтай. Дэн Сяопин өөрөө биечлэн дэмжиж байсан учраас Ху, Жян нар их удирдагчтай нягт холбоотой хүмүүс байв. Тэгвэл ноён Ши ч өөрийнхөө засаглалын үеийг дэлхийн хоёр дахь гол эдийн засгийн хүчирхэг шинэ эриний эхлэл хэмээн ойлгуулах төлөвлөгөөтэй.
“Дорно этгээдэд Хятад улс эрс шийдмэг, цэх шулуун өндийж байна” хэмээн ноён Ши тунхаглав. Энэ үг ХКН-ын хувьсгалч баатар Мао Зэдун 1949 оны есдүгээр сард “Хүн төрөлхтний дөрөвний нэг - Хятадын ард түмэн хөл дээрээ бослоо” хэмээсэн алдарт үгийн цуурай аятай сонсогдсон юм.
Тунхгийг намын төлөөлөгч нар хожмын орон нутгийн хуралдаанууд дээр тоть аятай давтацгаалаа.
Тунхгийг намын төлөөлөгч нар хожмын орон нутгийн хуралдаанууд дээр тоть аятай давтацгаалаа. “Манай нам Ши Жиньпиний цөм удирдлага дор шинэ эрин үед шилжлээ” хэмээн Шааньши мужийн намын босс Лоу Чиньжянь зарлав.
“Анхааралд өртсөөр ирсэн ч шийдвэрлэхгүй байсан түвэгтэй олон асуудлыг бид шийдвэрлэж чадлаа” хэмээн ноён Ши өгүүлсэн нь 2012 он хүртэл үргэлжилсэн Хугийн 10 жилийн дурдаж буй бололтой. Хятадын албаны олон хүн “алдагдсан 10 жил” хэмээн тодорхойлдог энэ үед авлига гаарчээ. Ийм ч учраас дээрх хүмүүс ноён Шигийн “Улс үндэстнийг дахин залуужуулах хятад мөрөөдлийг хэрэгжүүлэх” санаачилгыг уриалгахан хүлээн авсан юм.
“Энэ их хурал нь улс төрд хяналтаа тогтоох хурал” хэмээн Хятадын бодлогын эксперт, Бээжинд амьдардаг шинжээч Жюд Бланшет тайлбарлав.
ХКН-ын XIX их хурлын лхагва гарагийн нээлтийн хуралдаан хэрэг дээрээ амин чухал нууц зөвлөгөөний өмнөх ариутгах ёслол юм. Энэхүү их хурал аравдугаар сарын 24-нд ХКН-ын хамгийн хүчирхэг байгууллага болох улс төрийн товчооны байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинээр томилох ёстой.
Шинэ удирдлагын бүрэлдэхүүн нь БНХАУ-ын дарга улс төрийн далд тохиролцооны эцэст эрх мэдлээ бэхжүүлж чадав уу, тогтсон 10 жилээс илүү хугацаагаар албан тушаалаа хаших боломж бүрдүүлэв үү гэдгийг харуулж өгнө. “Ши хоёр дахь багаа бүрдүүлэхэд бүрэн эрх эдэлж чадахгүй. Эдлэх ёстой эрхээ бол мэдээж эдэлнэ” хэмээн Хятадын бодлого тодорхойлогч нарын зөвлөх нэгэн тайлбарлаж байлаа.
Ши Жиньпин ХКН-ын дүрэмд “Шигийн онол” гэсэн нэр томъёо оруулж болзошгүй тухай таамаг бий. Урьд нь энэхүү хүндтэй эрхийг ердөө Мао, Дэн хоёр эдэлсэн түүхтэй. “Ши намын дүрэмд нэрээ оруулчих юм бол Байнгын хороонд хэн хэн байх нь чухал биш. Учир нь ийм хүнтэй сөргөлдөх тун аюултай” хэмээн Вашингтон дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн Кристофер Жонсон тайлбарлав. Намаас 2013 онд шинэчлэлийн хөтөлбөр дэвшүүлж байх үеийнхтэй адилаар, ноён Ши лхагва гарагт хэлсэн үгэндээ зах зээлийн механизмыг чухалчилж, төрийн өмчийн хүчирхэг үйлдвэр компани байх ёстойг цохон дурдлаа. Мөн гадаадын компаниудад илүү чөлөөтэй ажиллах боломж олгож, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаар амлав.
Дөрвөн жилийн өмнө амласан эдийн засаг, санхүүгийн олон шинэчлэлээс нэлээдийг нь Шигийн засаг захиргаа хэрэгжүүлж чадаагүй. Оронд нь ХКН-ыг “улс орны гол тулгуур” хэмээн байн байн мэдэгдсэн нь улс төрийн эрх мэдлийг эдийн засгаас дээгүүр тавьж буйн илрэл болсон юм.
“Энэ их хурлаас айхавтар өөрчлөлт гарахгүй болов уу. Тодорхой бүлгийнхний эсэргүүцлээс болоод 2013 онд дэвшүүлсэн шинэчлэлийн хөтөлбөрийн ихэнх нь хэрэгжилгүй өнгөрсөн” хэмээн Харвардын их сургуулийн профессор Тони Сэйч өгүүлэв. Гэхдээ шинэ удирдлагыг томилохоос намын дүрэмд өөрчлөлт оруулах хүртэлх олон асуудлыг шийдвэрлэж, шинэчлэл ч зохих хэмжээгээр үргэлжилнэ хэмээн профессор үзэж байна. “Яаж ч нарийн бэлтгэлээ гэсэн, олон юмыг хамгийн сүүлчийн минутад шийддэг” хэмээн тэрбээр тайлбарласан юм.
Том Митчелл, Чарльз Кловер