Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй, агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганд оролцогчдод Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Үндэсний чуулганд оролцож буй эрхэм зочид төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.
Өнгөрсөн өвөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нийслэлд агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь сүүлийн 15 жилийн туршид яригдсан улигт сэдвийн оргил нь боллоо.
Орчныг ихээр бохирдуулж байгаа байгууллага, албан тушаалтнууд, иргэдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, бохирдлол бууруулах чиглэлд үр дүнтэй ажиллаж байгааг нь урамшуулах тогтолцоо бий болгоё.
Анх зөвхөн агаарын бохирдол, утаа гэж халагладаг байсан. Одоо дан ганц утааг ярих бус орчны бохирдлыг цогцоор нь авч үзэж, гамшигт нөхцөлд хүрснийг хүлээн зөвшөөрч байгаа нь хамгийн том “ололт”. Орчны бохирдлын учруулсан болон учруулах гамшгийн талаар өчнөөн тоо баримт дурдаж, халаглаж, шогширч, шаардаж болох ч энэ нь бодит байдал дээр ямар ч өөрчлөлт авчрахгүй нь тодорхой. Тийм болохоор улиг болтол ярилгүй шууд шийдэл гаргах, барьж аваад хийх л хэрэгтэй.
Утаа шүүх, утаагүй түлш, зуух гэх мэт мөнгө цөлмөх хуурмаг төслүүдэд үрж буй хөрөнгийг үр дүн нь тодорхой, бодитой арга хэмжээнүүдэд чиглүүлэх шаардлага тулгарч байна.
Эн тэргүүнд авах ёстой арга хэмжээ бол хотын төвлөрлийг сааруулах юм. Орчин үеийн ногоон амьдрахуйн жишигт нийцсэн, зөв төлөвлөлт бүхий дагуул хотуудыг байгуулж тийшээ төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлснээр төвлөрөл эрс буурч, нийслэлд дахин төлөвлөлт хийх, инженерийн шугам сүлжээг сайжруулах боломж олгох юм. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн бэлээхэн төслүүдийг дэмжээд, хэрэгжүүлэх хэрэгтэй.
Нөгөө талаар орчныг ихээр бохирдуулж байгаа байгууллага, албан тушаалтнууд, иргэдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, бохирдлол бууруулах чиглэлд үр дүнтэй ажиллаж байгааг нь урамшуулах тогтолцоо бий болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх нь ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний цөм болох ёстой. Мөн орчны бохирдлыг бууруулахад иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх ч шаардлага тулгараад байна.
Өнөө маргаашийг аргацаасан, тулгамдсан асуудлыг далимдуулж мөнгө цөлмөх гэсэн атгаг төслүүдээс зоригтой татгалзаж, орон сууцжуулах, байгаль орчинд ээлтэй халаалтын технологи нэвтрүүлэх, хог хаягдлын зохист менежменттэй болох зэргээр орчны бохирдлыг үндсээр нь, цогцоор нь шийдвэрлэх шийдлүүдийг санхүүжүүлж, амьдралд нэвтрүүлэхгүйгээр элдэв тоо баримт, тооцоо судалгаа, номчирхол цэцэрхэл юуг ч шийдэхгүй байна.
Эцсийн эцэст ядуурал, ажилгүйдэл бол орчны бохирдлын гол эх үүсвэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Ядуурал нь хямд түлш түлэх, хог хаягдлаа замбараагүй хаях, амьдарч буй орчиндоо хайхрамжгүй, ээлгүй хандах хандлагын уг учиг мөн. Утаа арилгах хамгийн зөв зам бол иргэд ажилтай, орлоготой болох, ингэснээр хариуцлагатай ухамсартайгаар амьдран буй орчиндоо хандах юм. Тийм учраас Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн байгалийн баялгаас олж байгаа орлогыг зөв хуваарилах, хянах, хуримтлуулах замаар ажилгүйдэл ядуурлыг шийдэх нь орчны бохирдлын эсрэг хийх хамгийн том дайралт байх болно.
Уг чуулганаар бүтээлч санал санаачилга өрнүүлсэн, бодит амьдралд нийцсэн, агаар, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах арга замыг эрэлхийлэхэд нэг алхам урагшилсан санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.