Японы Парламентын Доод танхимын ээлжит бус сонгуульд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн эрх баригч Либерал Ардчилсан намын тэргүүлсэн эвсэл нийт суудлын гуравны хоёрыг авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ удаагийн ялалтад сөрөг хүчний хуваагдал, сонгуулийн ирц бага байсан зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байна. Үүгээр Шинзо Абэ ирэх жил Либерал Ардчилсан намын тэргүүнээр дахин сонгогдох магадлал нэмэгдэж, 2021 он хүртэл Японы Засгийн газрыг удирдаж магадгүй байна. Тэрбээр Японы Ерөнхий сайдаар 2129 дэх өдрөө ажиллаж байгаа бөгөөд 2021 он хүртэл удирдвал Япон улсын түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болох юм.
Шинзо Абэ Японы эдийн засгийг сэргээх зорилгоор 2013 оноос эхлэн эдийн засгийн өсөлтийг хурдасгах "3 үзүүрт" гэж нэрлэгдэх бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлээд байна. Либерал Ардчилсан нам сонгуульд ялснаар Япон улс цаашид мөнгөний бодлогоо улам зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлэхээр байгааг шинжээчид онцоллоо. Энэхүү бодлогын нөлөөгөөр тус улсын хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа сүүлийн 20 жилд байгаагүй дээд түвшиндээ хүрч, Азидаа хоёрдугаарт бичигддэг эдийн засаг нь сүүлийн зургаан улирал дараалан өссөн үзүүлэлттэй гарсан юм. Цаашид Японы эрх баригчдын хувьд хамгийн том сорилт нь улсын өрийн менежментийн сайжруулах, цалингийн түвшнийг нэмэгдүүлэх, мөн хүн амын насжилт явагдаж байгаатай холбогдуулж хөдөлмөрийн зах зээлийн эрсдэлийг бууруулах гэсэн асуудлууд байна.
Шинзо Абэ нь энэ онд олон нийтийн шүүмжлэлд өртөж хувийн рейтинг нь унаад байсан ч энэ удаагийн ялалт нь ард түмэн түүнд итгэл хүлээлгэж байгаа, улс төрийн тогтвортой, бат бэх суурийг бэхжүүлэх хүсэлтэй байгаа нь харагдаж байна гэж мэдэгджээ.
Шинзо Абэ БНАСАУ-ын эсрэг шахалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх бодлого баримталж байгаа талаар ажиглагчид онцолж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Азийн орнуудад хийх айлчлалынхаа хүрээнд Японд очих юм. Гэхдээ Япон улсад ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарахгүй гэж шинжээчид хэлж байна. Гол нь Шинзо Абэ 2020 он гэхэд Япон улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж байгаа аж. Энэ хүрээнд бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай болох юм. Харин ард иргэд нь энэ асуудлаар хоёр талд хуваагдсан саналтай байгааг сүүлд явуулсан санал асуулгаас харж болохоор байна.
Н.Номин-Эрдэнэ