2017 онд агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс таван тэрбум, нийслэлээс 3.2 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал 2017-2025 онд 24.5 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоог НҮБ гаргажээ. Харин агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн нэг жилд 27 хувиар нэмэгдсэн байна.
Тухайлбал, 2016 оны есдүгээр сараас хойш утаагүй шахмал түлшний үйлдвэрлэлийн чиглэлээр гурван компани бизнесээ эхлүүлжээ. Бүрэн шаталттай, илчлэг өндөртэй шахмал түлш нь зах зээлд нэг тонн нь 125-180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. "Дэрст тохой", "Хур туг", "Баялаг эрдэнэ цом" тэргүүтэй компаниуд энэ төрлийн түлш нийлүүлж байгаа юм. Эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжихээр Засгийн газар 2017-2018 онд 461 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Үүнээс гадна утаанаас хамгаалах амны хаалтууд болон утаа шүүгч филтерүүд 1800 төгрөгөөс 110 мянган төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Монгол Улс жилд дунджаар найман сая ам.долларын амны хаалтыг импортолдог талаар Гаалийн ерөнхий газрын тайлан мэдээнд дурджээ. Дотоодын үйлдвэрлэгчид мөн шүүлтүүртэй амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тухайлбал, "Мөнхийн цагаан жим" компани "PM2.5" маркийн шүүлтүүртэй амны хаалт үйлдвэрлэж байна. “Оюу Толгой” тэргүүтэй уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тус компани жилд дөрвөн сая орчим амны хаалт үйлдвэрлэж, нэг тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг талаараа мэдээлжээ. Харин "Эрбуб" компани Герман стандартаар зургаан давхар шүүлтүүр бүхий 15 төрлийн амны хаалт үйлдвэрлэж нэг ээлждээ 1200-1400 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг байна.
Түүнчлэн өвлийн улиралд уушги хамгаалах, цэвэршүүлэх үйлчилгээтэй "Тавипек" эмийг "Монгол эм импекс" компани 2016 оноос албан ёсны эрхтэй худалдаалж эхэлжээ. Энэхүү эм нь уушгийг хамгаалахаас гадна утаанаас үүдсэн бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй талаар мэдээллээ. Мөн аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл чацарганын ундааны борлуулалт 50 хүртэлх хувиар өсдөг талаар "Монос хүнс" компани онцолсон юм.
Б.Цацралт