Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ баасан гарагт хянан хэлэлцэхээр болжээ.
Хэргийг сануулахад дөрвөн настай охиныг Г.Маралмаа, Т.Цогт нарыг бусдыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн амь насыг нь хөнөөсөн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон.
Улмаар Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм.
Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэн, Г.Маралмаа гомдол гаргаж, өнгөрсөн зургадугаар сарын 8-ны өдөр энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн бөгөөд тэдний гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон юм.