Ерээд оны шилдэг довтлогчдын нэг бол Предраг Миятович билээ. Түүний хөлбөмбөгийн замналын зарим сонирхолтой хэсгийг толилуулж байна.
АЛТАН ЭХЛЭЛ
Югославын хөлбөмбөгийн сэргэн мандалтын эрин бол 1980-аад оны дунд үе. Тус улсын “Црвена звезда”, “Партизан” багууд Европын тавцанд гялалзаж, Просинечки, Бобан, Шукер, Штимац, Ярни нарын нэрийг дэлхий дахин мэддэг боллоо. 1987 оны залуучуудын ДАШТ-д Мирко Йозичийн удирдсан, авьяаслаг хөлбөмбөгчдөөс бүрдсэн Югославын гайхалтай баг түрүүлсэн юм.
Тус тэмцээний эхний тоглолтод Предраг Миятович сэлгээгээр гарсан ч удалгүй үндсэн бүрэлдэхүүнд тоглох болов. Улмаар тэр хэсгийн сүүлчийн учраа Тогогийн эсрэг тоглолтод 13 минутын зайтай хоёр бөмбөг орууллаа. Гэхдээ түүнийг алдаршуулсан мөч бол 1/4 шигшээ байв. Энэ шатанд югославчууд хүчирхэг Бразилтай оноолт таарч, нэгдүгээр үе дуусахад 0:1-ээр хожигдов.
Түүнийг алдаршуулсан мөч бол 1/4 шигшээ байв.
Гэвч завсарлагааны дараа Балканы хойгийнхны тоглолт эрс сэргэж, Миятович тоог тэнцүүлэн, цаг дуусаж байх мөчид Просинечки хожлын бөмбөгийг оруулах нь тэр. Харамсалтай нь, хагас шигшээд Ардчилсан Германтай тоглоход Предраг улаан хуудас авсан бөгөөд энэ тулаанд югославчууд 2:1-ээр илүүрхэв. Шигшээ тоглолтод Миятовичгүй Югослав Баруун Германы багтай үндсэн цагт 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор 5:4-өөр хожжээ.
ИСПАНИЙН ШИЛДЭГ ЛЕГИОНЕР
Подгорицоос гаралтай Миятович эхэндээ “Партизан”-д довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог байжээ. Бүр энэ байрлалд Югославын АШТ-ий шилдэг тоглогчоор хоёронтаа шалгарсан удаатай. Испанийн “Валенси”-д ирснийхээ дараа ч тэрбээр үндсэн байрлалдаа тоглож байв. Харин азтай тохиолдлоор ч гэх үү, азгүй тохиолдлоор ч гэх үү “Сарьсан багваахайнууд”-ын довтлогч гэмтэхэд дасгалжуулагч Луис Арагонес Миятовичийг тэргүүн шугаманд тоглуулах болжээ. Гэтэл мань эр 1995-1996 оны улиралд 26 гоол оруулж, Пример дивизионы шилдэг легионероор шалгарав. Пиринейн хойгт ирээд ердөө бүтэн хоёр улирал болоогүй байхад шүү дээ. Үүний дараа Эзэн хааны баг мөнгөөр зодон серб эрийг эгнээндээ нэгтгэсэн юм.
КАПЕЛЛОГИЙН “ГУРВАН ШҮД”
Миятовичийг Мадридад ирж байхад Фабио Капелло “Реал”-ыг хүлээж аваад удаагүй байв. Хожмоо Предраг Эзэн хааны багийн спортын албаны захирал болоод Ла лигийн түрүүг хүртсэн итали мэргэжилтнийг багаасаа хөөсөн удаатай. Харин 1996 онд Капелло Миятовичийг уриалгахан хүлээж авсан төдийгүй залуучуудын шигшээд хамтдаа тоглож байсан Давор Шукерыг нь авчирч байжээ. Серб, хорват залуус Раулийн хамтаар тэр жил “Реал”-ын 85 гоолын 59-ийг оруулж, нийслэлийн багийг 27 дахь удаагаа улсынхаа аварга болгоход гол үүрэг гүйцэтгэсэн юм.
ЧУХАЛ ГООЛ
Харин дараагийн улиралд Предраг гэмтлийн улмаас бараг тоглосонгүй. Цорын ганц маш чухал гоол хийлээ. Ямар гоол гээч? 1988 оны тавдугаар сарын 20-нд “Амстердам Арена”-д болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Реал”-“Ювентус” тулахад Миятович 66 дахь минутад хожлын бөмбөгийг оруулсан юм. Роберто Карлосын хүчтэй гуядаж цохисон бөмбөг хамгаалагчийн биед ойж чиглэлээ өөрчлөхөд серб довтлогч хүлээж авангуутаа хаалгачийг тойрч гараад солгой хөлөөрөө энэ тоглолтын эхний бөгөөд эцсийн гоолыг шигтгэсэн юм. Эзэн хааны клуб ийнхүү 32 жилийн дараа Европын тэргүүн багаар дахин тодорсон бол “Юве”-гийн удирдлагууд хэдэн жилийн өмнө Миятовичийг худалдаж авах боломжоо алдсандаа харамсаж суусан нь лавтай.
“Бүх зүйл ердөө 20-30-хан секундэд болоод өнгөрсөн. Би огт сандраагүй учраас гоол оруулахад хэцүү байгаагүй.
“Бүх зүйл ердөө 20-30-хан секундэд болоод өнгөрсөн. Би огт сандраагүй учраас гоол оруулахад хэцүү байгаагүй. Өмнө нь үүнээс гоёмсог бөмбөг олныг оруулж байсан. Гэхдээ хамгийн чухал нь тэр гоол байлаа. Гэмтэл нь гүйцэд эдгэж амжаагүй тоглогчдоо итгэж, дасгалжуулагчаас намайг тоглуулахыг хүссэн багийн ерөнхийлөгчдөө “Заавал гоол оруулна” гэж би амлаад гарсан” хэмээн хожим Предраг дурссан байна.
БАГАА ХӨӨДСӨН НЬ
Югославын иргэний дайн олон сая хүний төдийгүй хөлбөмбөгийн хувь заяанд нөлөөлсөн юм. Югославын холбооны улс задарснаар тэд нөхөрсөг тоглолт хийх эрхгүй болж, улмаар томоохон тэмцээнд оролцох эрхзүйн чадамжгүй болов. Харин 1996 оноос эрхээ сэргээлгэжээ. Энэ мөчийг удтал хүлээсэн Миятович “Франц 98”-ын сорилгод Чехийн хаалганд хожлын, Испанитай тоглоход тэнцээний бөмбөг орууллаа.
Югославын хөлбөмбөгчид хэсэгтээ “Улаан уур хилэн”-гийн дараа буюу хоёрдугаар байр эзэлж, Унгартай нэмэлт тоглолт хийх болов. Мажарууд тэдний эсрэг олигтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй Будапетшдаа 1:7, хариу тоглолтод 0:5-аар бутниргүүлэв. Миятович эхний тоглолтод хет-трик, дараа нь покер хийжээ. Нийтдээ сорилгын турш 12 тоглолтод 14 бөмбөг оруулав. Шигшээ тэмцээнд гэмтэлтэй гэхэд муугүй тоглосон. Хэсэгтээ Германтай 2:2-оор тэнцэхэд гоолдож, багаа хасагдах шатанд үлдэхэд өөрийн үүргээ гүйцэтгэсэн юм. Гэвч шөвгийн 16-д Голландын эсрэг тулаанд пенальти алдаж, ялагдлын (1:2) буруутан болжээ.