Японы эрдэмтэд ирээдүйд саран дээр бааз байгуулахад хамгийн тохиромжтой газрыг олсон байж магадгүй. Мариус толгодын дунд байрлах тогооны дэргэд эртний халуун хайлмагаас үүссэн агуйг тэд олсон байж магадгүй аж.
Энэхүү агуй нь 60 километр урт үргэлжлэх бөгөөд нэг километрийн өндөр, өргөнтэй
Хайлмагаас үүдэлтэй агуй нь саран дээр байрлаж байгаа хүн, амьтныг цацраг болон нарнаас хамгаалахад хамгийн тохиромжтой гэж үздэг. Японы JAXA-ын эрдэмтэд Селене сансрын хөлгөөс ирсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.
Энэхүү хөлөг нь 2007-2009 оны хооронд сарны тойрог замд ажиллаж, гадаргуугийн судалгаа хийсэн юм. Зарим агуйнууд нь дотроо бүхэл бүтэн хот багтаах хэмжээний том байж магадгүй аж.
Судалгааны тайланд бичихдээ “Саран дээрх хайлмагаас үүдэлтэй агуй нь шинжлэх ухааны хувьд тун өндөр ач холбогдолтой төдийгүй ирээдүйд саран дээр бааз байгуулахад хамгийн тохиромжтой газар юм. Солироос хамгаалагдсан, сансрын цацраг нэвтрэхгүй гээд олон давуу тал бий” гэжээ.
Сарны экватор орчимд байрлах Мариус толгодын орчмын радарын зургаас тэд энэхүү агуйг илрүүлсэн аж. НАСА-ийн GRAIL төслийн судалгааны мэдээллээс үзэхэд энэхүү агуй нь 60 километр урт үргэлжлэх бөгөөд нэг километрийн өндөр, өргөнтэй аж.
АНУ саяхан Ангараг гариг биш сар руу анхаарлаа төвлөрүүлэн ажиллахаа мэдэгдсэн төдийгүй SpaceX компани хүртэл саран дээр бааз байгуулахаар төлөвлөж байгаа энэ үед хайлмагаас үүдэлтэй агуй илрүүлсэн нь тун цагаа олсон хэрэг юм.
Тэгэхээр сар руу очих эхний байршил нь бидний хувьд Мариус толгод болж магадгүй ажээ.
Эх сурвалж: IFLScience