Монгол Ардын Нам ээлжит 28 дугаар Их хурлаа ирэх сарын 20-22-ны өдрүүдэд хуралдуулахаар товлосон. Иймд аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг энэ сарын 27-оос ирэх сарын 06-ны өдрийг хүртэл арав хоногт багтаан орон даяар зохион байгуулахаар болжээ.
Монгол Ардын намын IX бага хурлаас 28 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо болон төлөөлөгч сонгох журмыг баталсан юм. Монгол Ардын нам Их хуралдаа нийгмийн олон талын төлөөллийг оролцуулдаг уламжлалтай. Энэ дагуу Их хуралд аймаг, нийслэл, сум дүүргийн ахмад, дунд, залуу төлөөлөл болсон 1309 хүн оролцох аж.
Намын журамд зааснаар “төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгоно. Харин аймаг, сум, нийслэлээс оролцох төлөөлөгч тус бүрийн тоог тухайн аймаг, нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо, намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан хувилж тогтооно. Аймаг сум, дүүргийн хорооны тоогоор төлөөлөл байх зарчмыг харгалзан үзнэ” гэж Их хурлын төлөөлөгч сонгох журамдаа заасан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Ардын намд 200 мянга гаруй гишүүн бүртгэлтэй. Нийслэлд 34 мянга, орон нутагт 176 мянга гаруй гишүүнтэй. Түүнчлэн Монгол Ардын Намд нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажилладаг байна.