Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны хүүхэд багачууд ирэх онд шинэ цэцэрлэгтэй болно. Тус хороонд байрлах 18 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг 1954 онд байгуулагдсан бөгөөд барилгын ашиглалтын хугацаа дуусч Мэргэжлийн хяналтын газрын гурван удаагийн дүгнэлт гарч 2013 оноос цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсчээ.
18 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаад зогсохгүй, зэргэлдээ хорооны хүүхдүүдийг ч тус цэцэрлэгт хамруулах бололцоотой
Хуучин цэцэрлэгийн барилгыг нурааж шинэ цэцэрлэг барих ажлыг концессын хуулийн дагуу шилжүүлэх шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байсан юм.
Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 бүлэгтэй 200 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажлын эхлэл ийн тавигдаж байна. Цэцэрлэгийн барилгыг 2018 оны гуравдугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороон сургуулийн өмнөх насны 463 хүүхэдтэй. Үүнээс 112 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа байна. Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдах 18 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаад зогсохгүй, зэргэлдээ хорооны хүүхдүүдийг ч тус цэцэрлэгт хамруулах бололцоотой болох юм.