Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу хаягдал усны стандарт, тогтоосон норм, нормативыг хангаж ажилласан тохиолдолд ус бохирдуулсны төлбөрийн хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоодог.
Уг заалтын хэрэгжилтийг хангахын тулд БОАЖЯ-наас Ус бохирдуулсны төлбөрийн тухай журмын төслийг боловсруулан иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авч эхэлжээ.
Журмын төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны … сарын …ны өдөр Дугаар… Улаанбаатар хот
Журам батлах тухай
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”-г нэгдүгээр, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг мөрдөж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт тус тус даалгасугай.
Засгийн газрын 2017 оны …. дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
№ | Бохирдуулах бодис
|
Хэмжих нэгж |
Төлбөрийн нэгж /төгрөг/ |
1 | Жинлэгдэх бодис | Килограмм | 50 |
2 | Органик бодис | Килограмм | 50 |
3 | Эрдэс бодис | Килограмм | 20 |
4 | Хүнд металл | Килограмм | 500 |
5 | Аюултай бохирдуулах бодис | Грамм | 1000 |
Засгийн газрын 2017 оны …. дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ БОЛОН ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу хаягдал усны стандарт, тогтоосон норм, нормативыг хангаж ажилласан тохиолдолд ус бохирдуулсны төлбөр /цаашид “төлбөр” гэх/-ийн хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хөнгөлөлтийн хувь хэмжээг, тогтооход оршино.
Хоёр. Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хөнгөлөлтийн хувь хэмжээ
2.1.Хаягдал усны стандарт, тогтоосон норм, нормативыг хангаж ажилласан тохиолдолд дараах аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөрөөс дор заасан хувь хэмжээгээр хөнгөлөлт эдэлнэ:
№ | Хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллага | Хөнгөлөлтийн
хувь хэмжээ /хувиар/ |
1. | А. Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг байгууллага :
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, бусад хот суурин газрын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж |
100 |
2. | Б. Эрүүл мэндийн байгууллага:
Улсын төсвөөс санхүүждэг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, клиник, амаржих газар, нийгмийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, сувилал, түргэн тусламжийн төв, сэргээн засах төв, тусгай эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, сувилахуйн төв |
100 |
3. | В. Боловсролын байгууллага:
Улсын төсвөөс санхүүждэг Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хх дээд сургууль, мэргэжлийн сургалт,үйлдвэрллэийн төв |
100 |
4. | Г. Халамжийн байгууллага:
Улсын төсвөөс санхүүждэг төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлж буй улс, бүс, орон нутгийн асрамжийн газар |
100 |
Гурав. Хаягдал усны стандартад нийцсэн эсэхийг тогтоох
3.1.Хаягдал усны стандартын хэрэгжилтэд тавих төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай болон Эрүүл ах уйн тухай хуулиудад заасан үндэслэл, журмын дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /цаашид эрх бүхий этгээд гэх/ хэрэгжүүлнэ.
3.2.Сав газрын захиргаа, орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан алба хамтран энэ журмын 2.1-д үндэслэн Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг жилийн 10 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргана.
3.3.Хаягдал усны стандартын хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээд нь аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал усны чанар, найрлагын байдалд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт тавина.
3.4.Ус бохирдуулагч нь хаягдал усны сорьц авах байршил, нөхцөлийг бүрдүүлж, бохир усны гаргалгааны шугамд сорьц авах хяналтын цэгийг гаргасан байна.
3.5.Ус бохирдуулагч нь Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу хаягдал усны чанар, найрлага нь стандартын хэмжээнээс хэтэрсэн талаар сав газрын захиргаа болон тухайн орон нутгийн байгаль орчны албанд мэдээлэх үүрэгтэй.
3.6.Энэхүү журмын 3.2-д заасан жагсаалтанд орсон Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг байгууллагаас бусад этгээд нь хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан жинлэгдэх бодис болон органик бодис (био химийн хэрэгцээт хүчил төрөгч, химийн хэрэгцээт хүчил төрөгч) бүрээр итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж, дүнг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.
3.7. Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг байгууллага хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг энэ журмын 3.6-д заасан бодис бүрээр итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж, дүнг сар бүрийн 20-ны дотор сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.
3.8.Хаягдал усны стандарт, тогтоосон норм, нормативыг хангаж ажиллаагүй нь энэ журмын 3.6, 3.7-д заасан итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүнгээр тогтоогдсон эсхүл шинжилгээний дүнг хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь бохирдуулагчийн ус бохирдуулсны төлбөрийн тухай мэдээллийг харьяалах татварын албанд хүргүүлнэ.
3.9.Хаягдал усны стандартын хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээд нь ус бохирдуулагчийн хаягдал ус нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд холбогдох хуульд заасан үндэслэлээр зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, стандартын шаардлага хангах хугацааг тогтооно. Энэ журмын 2.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага нь тогтоосон хувь хэмжээний хөнгөлөлтийг энэ хугацаанд эдлэхгүй.
3.10.Энэ журмын 3.8-д заасан хугацаанд хаягдал усны стандартын шаардлагыг хангаагүй бол ус бохирдуулагчид Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу ус бохирдуулсны нөхөн төлбөр ногдуулна.
3.11.Ус бохирдуулсны төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.