Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө Төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа. УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан болон нийслэлийн болон УСУГ-ын удирдлагууд, донор байгууллагууд болох ЖАЙКА, АНУ-ын Мянганы сорилтын сангийн төлөөллүүд Ерөнхий сайдыг дагалдан Цэвэрлэх байгууламжид ажиллав.
2015 онд Засгийн газрын тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэж, тендер зарлан 5 компани шалгарч эцэст нь Японы “JICA” олон улсын байгууллага, Монгол Францын хамтарсан хөрөнгө оруулалттай “Артелиа Вилл энд транспорт” ХХК-иуд шалгарсан байна.
Эдгээр төслүүд нь өөр өөрийн онцлог, давуу талтай талаар асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн танилцуулгыг сонсоод Ерөнхий сайд одоо Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж барилгын ажлыг богино хугацаанд эхлүүлэх нь хамгийн чухал нь.
Тиймээс өнөөдөр БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах захирамжийг гаргана. Сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, ТЭЗҮ-ийг нь харгалзан хөрөнгө босгож, барилга угсралтын ажлыг ирэх хавар эхлүүлэх нь нэн тэргүүний зорилт байх болно гэлээ.
Мөн ирэх сард хөрөнгө оруулагч, доноруудын уулзалтыг Мянганы сорилтын Корпорацитай хамтран зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна гэв.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, барих талаар их удаан ярилцлаа. Одоо бодит ажил болгох цаг ирсэн. Ярих бус ажилдаа оръё. Цаашид энэ ажлыг ахалж, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан та хар толгойгоороо хариуцан ажиллана. Өнөөдөр эхлэхгүй бол магад хэзээ ч эхлэхгүй байж мэднэ" хэмээн мэдэгдэв.
Ерөнхий сайд тун удахгүй захирамж гаргах бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлын хэсгийг Х.Баделхан сайдаар ахлуулан гаргах, энэ ажлыг хурдавчлах арга хэмжээ авах юм байна.
Хурлын дараа Ерөнхий сайд бүтэц бүрэлдэхүүнээрээ Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах үеэр дараахь асуултыг асуулаа.
"Шинэ цэвэрлэх байгууламжийн талаар гурван жил ярилаа. Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цэвэрлэх байгууламжид “Шийдлийн цаг”-аа өнгөрөөхдөө мөн л ирэх хавар шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлнэ гэж хэлж байсан. Энэ удаад хий хоосон амлалт болчих вий гэх айдас бидэнд байна?"
-“Төв цэвэрлэх байгууламж” 1964 оноос хойш байгуулагдаж 53 жил болжээ. Миний мэдэхийн арваад жил ярьж байна. Энэ засгийн газрын нэн түрүүнд шийдэх, өмнөө тавьсан асуудал бол энэхүү Төв цэвэрлэх байгууламжийг барих. Сая салбарынхан нөхцөл байдлаа ний нуугүй ярилцлаа. Францын компаниар ТЭЗҮ хийгдсэн байна. Мянганы сорилтын сангаас компакт төслүүдээс 350 сая америк долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэгдсэн байна. Гэсэн ч цэвэрлэх байгууламжийг барихад дахиад 350 сая орчим долларын шаардлага байгаа. Хамгийн гол асуудал бол мөнгө, санхүүжилт. Бид алийн болгон царай алдаж суухав. Бүхэл бүтэн улс байна. Боломжийн хэмжээний мөнгө төгрөг босгох чиглэлээр санаачлагатай ажиллах шаардлага байна. Ерөнхий сайдын өмнөө дэвшүүлсэн хэд хэдэн зорилт бий.
Нэгдүгээрт, энэ засгийн газар Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг эхлүүлье. Энэ ажил хавар эхэлж чадвал 2.5-3.5 жил баригдана. Нэг ёсондоо 2021 онд байгууламж шинээр ашиглалтад орно гэсэн үг шүү дээ. Тиймээс сая Мянганы сорилтын сангийн нөхдүүдтэй уулзлаа. Монголд байгаа суурин төлөөлөгчийг нь авчирлаа. Сая мэргэжлийн хүмүүс болон Байгаль орчны, Барилга хот байгуулалтын сайд нар, Засаг даргын тамгын газар, Гадаад хэргийн сайд нь ирлээ. Асуудлуудаа ярилаа. Ерөнхий сайдын захирамжаар Барилга хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарна. Тэгээд яаралтай энэ асуудлыг шийднэ.
Энэ арваннэгдүгээр сард Мянганы сорилтын сангийнхантай ярилцаж байгаад доноруудын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэнд нэг ёсондоо хөрөнгө, мөнгөө босгоно гэсэн үг. Дээр нь улсынхаа нөөц боломжийг хангаж ажиллая. 350 сая долларыг энэ жил босгож чадвал ирэх хавар гэхэд цэвэрлэх байгууламжийг барьж эхэлнэ. Тэгэхээр бидэнд хугацаа алдах эрх байхгүй. Хойшлогдох тусам улам хүндэрнэ. Бид нөхцөл байдлыг газар дээр нь ирж үзсэн учраас бүх боломж, нөхцөлөө дайчилж ажиллахаар өөр арга байхгүй.
Хоёрдугаарт, бид хог боловсруулах үйлдвэр барина гэж зорьж байгаа. Үүний зураг төсөл ТЭЗҮ нь гарчихсан. Энэ ажлуудыг эхлүүлнэ. Хот маань цэвэрлэх байгууламжтай, хог хаягдал боловсруулах үйлдвэртэй болох нь энэ засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх гол ажил юм. 2.5 жил гэдэг маш бага хугацаа. Энэ ахархан хугацаанд дорвитой том ажлуудыг хийж хэрэгжүүлэх юмсан гэж бодож байна. Цаг бага, амьдрал урсаад байна. Олон жил улс төржлөө. Яг үнэндээ хийх юмсан гэж өнөөдөр бодож байна. Энийгээ ч сайд нартаа хэлж, шахаж шаардаж ажиллуулна. Үр дүнг нь та нар харах байх аа.
-Ажлын хэсэг ажлаа хийж чадахгүй бол ямар хариуцлага тооцох вэ?
-Хариуцлага тооцохоос өөр аргагүй. Сайд ажлаа хийхгүй бол солихоос өөр замгүй. Ажил хийх хүмүүс хариуцлагаа үүрч, асуудлаа шийдэж чадахгүй бол чаддаг хүнийг нь сонгоно. Ийм л зарчмаар явъя гэж бодож байгаа. Миний тавьж байгаа зарчмын гол шаардлага бол энэ. Өмнөх ажилдаа эзэн нь байцгаая аа. Асуудлыг шийддэг дарга нар байцгаая. Би олон удаа хэлж байна. Надад ажил хийж, асуудлаа шийддэг төрийн албан хаагч л хэрэгтэй. Шийддэг хүмүүс байх шаардлагыг тавьж байгаа. Ажил ч урагшилна гэж бодож байна. Бие биедээ найддаг, дарга цэргийн ялгаа арилчихсан, дарга нь цэргээ захирч чадахаа байсан, төрийн нарийн бичиг нь агентлагийн дарга, өнөөх нь хэлтэс газрын даргаа захирч чадахаа байчихсан, өгсөн үүрэг даалгавар нь хэрэгждэггүй, эргээд шалгадаггүй иймэрхүү байдал төрд тогтоод цөөнгүй жил болчихлоо. Үүнийг арилгах ёстой. Ингэж чадвал улс орон хөгжихийн үр дагавар нь энэ. Дээр нь санхүүгийн сахилга маш сайн сахих хэрэгтэй. Улс ард түмний амьдрал хэцүү байна.
Ерөнхий сайд цэвэрлэх байгууламжийг барих ажлыг яаравчлах бөгөөд уг асуудлыг гацаасан, хайхрамжгүй хандсан албан тушаалтан, хүмүүст хариуцлага тооцохыг энэ үеэр хатуухан сануулж байлаа.