Саудын Арабын Засгийн газар 500 тэрбум ам. долларын өртөгтэй аварга хот сүндэрлүүлэх тухай мэдэгдлээ. 16 мянган километр квадрат талбайг хамрах НЕОМ хэмээх энэхүү төслийн хүрээнд эрчим хүчийг нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр шийдэх аж.
АНУ-д Вермонт, Бюрлингтон хотууд дан сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа хэдий ч хэмжээний хувьд дөхөж ч очихгүй
Өнөөдөр Саудын Араб дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч орон болсон хэдий ч газрын тосны үнэ унахтай зэрэгцэн ажилчдыг цалинжуулахад хүндрэлтэй болж эхэлжээ. Тиймээс эдийн засгаа эрчимжүүлэх зорилгоор Йордан, Египет хоёр улсыг холбосон, цэвэр сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 500 тэрбум ам. долларын мега хот байгуулахаар шийдсэн нь энэ юм.
Саудын хунтайж Мухаммед бин Салманы хэлснээр энэхүү төслийн санхүүжилтийг Засгийн газар болон хувийн хөрөнгө оруулагчдаас татах аж. 16 мянган километр квадрат талбайг хамарна гэдэг нь Нью Йорк хотоос хэмжээгээр 33 дахин том гэсэн үг юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Саудын Араб зөвхөн газрын тосноос хамаарсан эдийн засагтай байхаа больж, өөр олон салбараас мөнгө олдог болох аж. Төслийг Siemens болон Alcoa компаниудыг удирдаж байсан Клаус Клайнфелд удирдах бөгөөд Saudi Aramco компанийн таван хувийг борлуулснаар 300 тэрбум ам. долларын санхүүжилтийг босгож ирнэ гэж тооцоолжээ.
Хот сүндэрлэн боссоны дараа шатах түлш ашигладаггүй хамгийн том хот болох юм. Өнөөдрийн байдлаар АНУ-д Вермонт, Бюрлингтон хотууд дан сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа хэдий ч хэмжээний хувьд дөхөж ч очихгүй.
Саудын Арабын Засгийн газар НЕОМ төслийн эхний хэсэг 2025 он гэхэд дуусна гэж тооцоолж байгаа аж. Хунтайж Салман “Энэ газрыг бид уламжлалт хүмүүс, уламжлалт компаниудад зориулаагүй юм. Харин мөрөөдөгч нарт зориулсан газрыг байгуулах гэж байна” гэжээ.
Эх сурвалж: BusinessInsider