2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжиж байгаа талаар тодрууллаа.
Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр шинэлэг арга, техник болон алба хаагчдаа мэргэшүүлэн чадваржуулах тал дээр бодлогын чанартай ямар ажлууд зохион байгуулагдсан талаар тодруулахад Цагдаагийн Ерөнхий Газраас ”Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага” /IDLO/ мөн “Дэлхийн зөн Монгол” зэрэг олон улсын байгууллагатай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 750 алба хаагчийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд мэргэшүүлэн бэлтгэжээ.
Мөн НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын “Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-гийн программыг шинээр нэвтрүүлж туршилтын журмаар ажиллуулж эхлээд байна. Энэхүү мэдээллийн санд цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудыг холбож, мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх боломжтой болсон нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд томоохон дэмжлэг, туслалцаа үзүүлэх нь лавтай.
Зохион байгуулсан дээрх ажлуудын үр дүнд эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 22.7 хувиар буурч, хүчирхийлэлд өртсөн 476 иргэнийг хамгаалалтанд авч ажилласан эерэг үр дүн гарсан байна.