Энэ жил дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй Ц.Энхжин амжилтын буухиаг үргэлжлүүлэн сайхан мэдээг дуулгасаар байгаа билээ.
“Дэлхийн мисс” тэмцээнийг зохион байгуулагч, менежер Г.Пэлжидмаа:
Сүүлийн жилүүдэд “Дэлхийн мисс” тэмцээний үндсэн санаанд томоохон өөрчлөлт орсон нь “Мультимедиа” буюу олон нийтийн санал асуулгаар дүгнэх төрөл нэмэгдсэн. Дэлхийн миссийн тэмцээнд үндсэн 5 шалгуур байдаг нь:
- “Зорилго бүхий гоо бүсгүй”,
- “Мисс авъяас”,
- “Мисс спорт”,
- “Мисс-топ модел”,
- “Мултимедиа төрөл” юм.
Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаарах бол сүүлийн төрөл эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамаарах юм.
“Дэлхийн мисс” тэмцээнд оролцогч Ц.Энхжингийн багийн менежер С.Цэнгүүн:
Ц.Энхжин Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгсч, Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Англи, Орос хэлээр чөлөөтэй ярьдаг.
Ц.Энхжин Эдэн дизайн ХХКомпаниа 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд, мастерийн зэргээ хамгаалж ирсний дараа үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлсэн. Тэрээр Монгол, Их Британи, Италийн чадварлаг дизайнер, архитекторуудаас багаа бүрдүүлж ажиллаж байна.
Ц.Энхжингийн “Дэлхийн мисс” тэмцээнд илгээсэн танилцуулга видео олны таашаалд ихээхэн нийцэж, олны анхаарлыг татсан билээ. Энэхүү видеонд хувь хүн Энхжинг гэхээс илүү, Монголын үзэсгэлэнт байгал болон Монгол ахуйг харуулъя гэсэн зорилготой хийгдсэн. Уг видеог “Hero entertainment”-ын мэргэжлийн баг хамгийн сүүлийн үеийн камер, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж хийсэн байна. Монголын танилцуулга бичлэгийг “Дэлхийн миссийн байгууллага”-ын тэргүүн, хатагтай Julia Morley өндрөөр үнэлсэн.
Гурван тэрбум үзэгчтэй Дэлхийн миссийн финалын арга хэмжээн дээр Дэлхийн бүжиг хэмээх уламжлалт үзүүлбэр жил бүр болдог. Энэхүү үзүүлбэрт манай мисс маш их зүтгэл гарган бэлдсэн бөгөөд, Хятад руу тэмцээндээ нисэхийн өмнө шөнөжин бэлдээд өглөө ниссэн. Энэ зүтгэлийн хариуд Энхжин маань 130 орны гоо бүсгүйчүүдийг гоцлон, тэдэнд бүжгээ зааж, жалам хар бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээж байна.
Мөн авъяасын үзүүлбэртээ маш онцгой бүжиг бэлдсэн байгаа. Хүн байгалтай хүйн холбоотой учраас, байгалаа хайрлая гэдэг агуулга, гүн утга санаатай үзүүлбэр үзүүлнэ. Энэ авьяаслаг, сайхан охиноо эх орон нь хамтдаа нэгэн дуугаар дэмжих хэрэгтэй байна.
Ц.ЭНХЖИНГИЙН АМЖИЛТУУД:
- "Хаврын Гоёл 2010"-ын шилдэг загвар өмсөгч
- Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
- Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
- Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
- Miss Mongolia 2015 дэд мисс, мисс спорт болж байсан.
Бид одоогоор Mobstar application дээр, 2-р байрт өрсөлдөж байгаа. 1-р байрт явж байгаа Мексик улс гэхэд 120 сая хүн амтай. Бидний хувьд цөөн хүн амтай учир нэг хүн олон санал өгөх тусам түрүүлэхэд ойртоно.
Mobstar аппликейшнийг татаж авах /playstore, appstrore/-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх.
Одоогоор дунджаар нэг зураг дээрх хандалт, санал 1000 орчим байгаа бөгөөд үүнийг 10-15 мянга хүртэл нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Бид мультимедиа төрөлд тэргүүлбэл шилдэг 10 орны миссийн нэг болох юм.
Энхжингийн аав ШШГЕГ-ийн дэргэдэх “Сүлд” спорт хорооны дэд дарга, дэд хурандаа, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймгийн уулчин Б.Цэвээндаш:
"Юуны өмнө, Монголчуудад маань том гарз учирч, олон хүний амь эрсэдсэн осол болоод хэдхэн хонож байна. Тухайн уулчдын багт миний хамт ууланд авирч явсан анд нөхөд, шавь нар байсан. Тэдгээр хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байгааг ойлгоорой.
Бидний эрүүл амьдралд заналхийлж буй агаарын бохирдолтой нэн зэрэгцэхүйц ноцтой түвшинд байгаа асуудал бол хөрсний бохирдол юм. Охин минь хөрсний бохирдлын талаар урт хугацаанд судалгаа хийж байсан бөгөөд, дэлхийн миссийн тэмцээнд энэхүү том сэдвийг зоригтой барьж авсныг нь олон нийт, мэргэжилтнүүд үнэлж байгаа. Хэрвээ “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” шалгуурт түрүүлбэл манай улсад олон улсын сайн үйлсийн байгууллагууд хандив орж ирэх үүд хаалга болох юм.
Миний охин Энхжин зорилгынхоо төлөө маш дайчин, хичээнгүй зүтгэж байгаа. Өнгөрсөн жилийн туршлагаас үзэхэд, бид хэдий цөөхүүлээ боловч Монголчууд нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ харуулсан.
Энэ жил ч мөн бүх Монголчууд эв нэгдлээ харуулж, бүх оюутан залуучууд, эмэгтэйчүүд, охинтой хүн бүхэн нэгдэж саналаа өгөөрэй гэж аав хүний зүгээс уриалж байна. Баярлалаа." гэв.