Нийслэлийн хэмжээнд хээрийн төөрсөн ан амьтан асрах, хамгаалах, эмчлэх анхны байрыг өнөөдөр хүлээн авлаа.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсэд хээрийн ам амьтан нэвтрэх үзэгдэл ихэссэн байна. Тухай бүрд Нийслэлийн байгаль орчны газраас арга хэмжээ авдаг хэдий ч гэмтэж бэртсэн буга, гөрөөс, галзуу чоно зэрэг амьтдыг асрах хамгаалах байрны хувьд асуудалтай байсаар иржээ.
Харин өнөөдөр нээлтээ хийж буй хамгаалах байр ашиглалтад орсноор гэмтэж бэртсэн ан амьтдыг хамгаалахад томоохон хувь нэмрээ оруулах юм.
Нийслэлийн байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа энэ талаар хэлэхдээ, “Иргэдийн зүгээс суурьшлын бүсэд ан амьтан орж ирсэн талаар мэдээлэл өгдөг.
Гэвч хамгаалах байр байхгүйн улмаас төөрсөн амьтдыг тухайн дуудлага өгсөн хашаанд асарч, эмчилж, хамгаалж ирсэн. Мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэхийн тулд бидэнд зориулалтын байр зайлшгүй хэрэгцээтэй байсан. НБОГ-ын даргын санаачилгаар “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-аас өнөөдөр зориулалтын хамгаалах байрыг хүлээлгэн өгч байна.
Амьтнаа гэсэн сайхан сэтгэлтэй мэргэжлийн байгууллагуудын ах, эгч нарынхаа хүчин зүтгэлээр ийн хамгаалах байртай болж байгаадаа маш их баяртай байна. Жигүүртэн, туурайтан гээд төрөл бүрийн амьтдыг асрах, сувилах боломж бий болж байна” гэв.
Суурьшлын бүсэд орж ирсэн амьтдыг эмчлэх, асрахад ихээхэн хугацаа зарцуулдаг бөгөөд сар хүртэл хугацаагаар асарч, тойглох хэрэг гардаг байна. Тиймээс энэ төрлийн байрны хэрэгцээ их байжээ.
Хамгаалах байрыг барьж байгуулах ажлыг “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-аас гардан гүйцэтгэсэн бөгөөд байгууллага, иргэдийн хандив тусламжаар 20 гаруй сая төгрөгөөр боссон байна.
Энэ талаар төслийн санаачлагч, ахлагч Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, дархан уран барималч Д.Гэрэл ийн ярьж байна. “Нэг удаад 4-5 буга, 2-3 чоно, нэлээд хэдэн шонхорыг нэг удаадаа байрлуулаад, асарч, тэжээх эргүүлэн байгальд нь тавих боломжтой.
НБОГ-ын дарга нь бидэнд хүсэлт тавьсны дагуу ажлаа эхлүүлсэн. 2015 онд хоёр буганд дусал хийх болсон дусал нь хөлдчихөж байсан юм. Тэгэхээр одоо ийм асуудал гарахааргүй боллоо. Хотод заавал тулгарах ёстой асуудлын нэг. Ан амьтдын амьдрах орчинг бид булаачихсан. Тэгэхээр байгалийн жамаар сэлгэж явдаг амьтан суурьшлын бүсэд орж ирээд зовоод байдаг. Тэгэхээр үүнийг тоохгүй орхиж болохгүй. Үеийн үед хамгаалсаар ч ирсэн уламжлалтай” гэдгийг тэрбээр онцолж байна.
“Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-аас хамгаалах байранд ажиллах сайн дурын ажилчдын тоог гаргаж буй бөгөөд цаашид хотын баруун захад ч энэ төрлийн байрыг ашиглалтад оруулж болно гэдгийг Д.Гэрэл хэлж байв.