Саяхан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Барсаа би чамайг туйлын ихээр үзэн ядаж байна. Би чамайг ийм гэж ёстой санасангүй ээ. Энэ тухайгаа маргааш бичнэ ээ. Одоо даанч Цензургүй яриагаа хийх гээд завгүй байна" гэхэд нь жүжигчин Б.Барслхагва "Хайртай шүү эгч ээ" хэмээн хариулсан байв. Харин түүний дор сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Ингээд ч нэмэргүй. Бүр манж зантай гэж.." хэмээн хошигноод амжсан юм.
Харин дараа нь "Жүжигчин Б.Барслхагвын хүйтэн инээмсэглэл, нүдний харц, биеийн хөдөлгөөн... Дүрд хувирч тоглох нэг өөр. Дүрээ зурж үзүүлэх бүүр өөр. Барсаа дүрээ зурж үзүүлэв. Барсааг би хамт ажиллаж байсан болохоор сайн мэднэ гэж боддог байв. Гэтэл өнөө Барсаа биш ээ. Түүнд их юм нуугдаж байж…" хэмээн "Зүрхний хилэн" киноноос төрсөн сэтгэгдэлдээ бичсэн байлаа.
Зөвхөн Б.Барслхагвын зурагны дор "Харахаар л уур хүрээд байх юм", "Эсрэг дүрд үнэхээр гарамгай тоглосон", "Үзэн ядаж, үхэхээр нь баярлах хэмжээний дүрээ үнэхээр чадварлаг бүтээсэн шүү" гэсэн утгатай 600 гаруй сэтгэгдэл хөвөрч байгаа нь түүний тоглолт үзэгчдийн сэтгэлд хүрч чадсаны илрэл биз ээ.
Уншигч таныг энэ удаад тус киноны манж амбан Фунь Жоуд тоглосон “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагватай уулзуулж байна.
КИНОГОО ҮЗЭЭД ГАРСНЫ ДАРАА ХҮМҮҮСИЙН ХАРЦ ӨӨРЧЛӨГДЧИХСӨН, НАМАЙГ "ӨӨДГҮЙ АМЬТАН" ГЭСЭН ХАРЦААР ХАРААД Л... САЙХАН БАЙСАН
-Юуны өмнө танай продакшны хамт олонд "Зүрхний хилэн" УСК "Шилдэг түүхэн кино" номинацид тэргүүлсэнд, мөн таныг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе!
-Баярлалаа. Миний хувьд үнэхээр санаандгүй юм болсон л доо. Надад итгэл хүлээлгэж, цаашид илүү ихийг хийх хариуцлага, үүрэг даалгавар гэж бодож байна. Их баяртай байна. "Зүрхний хилэн" киногоороо манай продакшн Улаанбаатар кино наадамд анх удаа оролцоод шагнал хүртлээ. Энэ шагнал бидэнд бас их урам зориг өгсөн шүү.
-Шагнал гардуулах үеэр хөтлөгч таныг "манжаар яриад үзүүлээч" гэхэд бага зэрэг сандрах шиг болсон?
-Надад өмнө нь шагнал авна гээд хэлчихсэн байсан бол сандрахгүй байхгүй юу. Хоолой зангираад эвгүй байсан шүү. Тулгамдчихсан.
-Киноны нээлтэн дээр их догдолсон байх. Тэр үеэсээ дурсвал? Кино уран бүтээлчид бүгд сүр жавхаатай орж ирж билээ.
-Нээлтийн өдөр бидний хамгийн их хүлээлттэй, бас хамгийн айдастай өдөр байсан. Хоёр жилийн өмнө кино маань зөвхөн толгой дотор байсан зүйл. Харин одоо дэлгэцэд гарч байна. Нээлтийн өмнөх шөнө бид тайзаа өөрсдөө угсарч бэлдсэн юм. Гэртээ хариад орондоо ортол нойр хүрдэггүй ээ. Хөрвөөж өглөө. Унтах бүх аргаа хэрэглэлээ. Тэгээд 04:00 цагт унтаад, өглөө 09:00 гэж сэрээд ажил дээр очлоо. Эхлээд Тэнгис, Өргөө кино театруудад нээлтээ хийхдээ ерөөсөө сандрахгүй байсан юм. Овоо хүн шиг яваад байлаа...
"Хүннү"-гийн гадаа иртэл зүрх түг түг хийгээд болдоггүй. Гэнэтхэн сандарчихсан. Тэгээд уран бүтээлчид орж эхэллээ шүү. Бэлдээрэй гээд л. Яваад ортол хүмүүс Холливүдийн од хүлээж авч байгаа юм шиг л орилолдсон. Ямар гоё мэдрэмж вэ! Киногоо үзээд гарсны дараа хүмүүсийн харц өөрчлөгдчихсөн, намайг "өөдгүй амьтан" гэсэн харцаар хараад л... /инээв/ Сайхан байсан.
-Кинон дээр та ганц л удаа монголоор ярьдаг. Монгол хэлээ “санасан уу?”
-Монголоор л яримаар санагдаад байсан. Нөгөө хэд маань найруулагчдаа загнуулангуут нь би “Та нар ёстой муу юм аа, монголоор ярьж жүжиглэж байж. Намайг монголоор яриулаасай. Би байсан бол...” гээд л маазарч байсан юм.
Тэр ч гайгүй намайг энэ ер нь эрлийз байх аа гэсэн шүү дээ. Энэ яавч цэвэр монгол биш ээ гээд.
Дүрийн судалгааны ажлаа хийж байхад манж хэл хамгийн хэцүү нь байсан. МУИС-ийн хэл шинжлэлийн ухааны доктор М.Баярсайхан ах Шагай бид хоёрт дуудлагыг зааж өгсөн юм. Анх хараад юу вэ л гэж бодсон шүү. Бурхан минь! "Энэ бүтэхгүй юм байна" гээд "зүгээр монголоороо ярья" гэж найруулагчдаа хэлж үзсэн. Даанч бүтээгүй. Тэгээд эхнэртээ зохиолоо бариулж байгаад уншсаар байлаа. Толгойдоо суулгасан гадаад текстээ тоглолт дээрээ нэмэх л их хэцүү байлаа. Тиймээс үг бүрээ цээжилсэн дээ.
-Одоо хүмүүсээс нэлээн их талархлын үгс ирж байгаа байх. Нөгөөтэйгүүр “харахаас дургүй хүрээд байх юм” гэсэн сэтгэгдлүүд олон харагдсан.
-Тэр ч гайгүй намайг энэ ер нь эрлийз байх аа гэсэн шүү дээ. Энэ яавч цэвэр монгол биш ээ гээд. Ер нь маш олон магтаал урмын үг авч байна. Арай ч мод чулуу шидэхгүй л байна даа. Чиний ажил олонд хүрээд, ажлын чинь талаар хүмүүс яриад байвал гоё шүү дээ. Тэрэнтэй ижилхэн би ч бас сэтгэл хангалуун байгаа.
Эмэгтэйчүүдийг амьдрал дээрээ яаж тийм урт хумстай яваад байдаг юм бол доо гэж бодсон шүү.
-Одоо киногоо үзэж байхад энэ дээр ингэчихгүй яав даа гэсэн бодол төрдөг үү?
-Тийм бодол маш их байна. Ялангуяа жүжигчин өөрийн тоглолтууд дээр тийм нүдээр хардаг юм билээ. Харамсах юм зөндөө. Яагаад гэвэл кино жүжиг биш учраас ганц удаа зураг аваад тэрийгээ 100 хувийн гүйцэтгэлтэй хийхгүй бол кино 100 жил насална. Маш урт настай бүтээл. Нэг алдаа гаргавал үүрд мөнх тэр алдаатайгаа үлдэнэ. Надад өөртөө шүүмжлэлтэй маш олон юм бий. Гэхдээ тэрийг яримааргүй байна.
-Кинонд урт хумстай тоглосон. Арчлахад төвөгтэй байсан уу. Эмэгтэй хүнийг жаахан ч гэсэн ойлгов уу?
-Эмэгтэйчүүдийг амьдрал дээрээ яаж тийм урт хумстай яваад байдаг юм бол доо гэж бодсон шүү. Өглөө босоод зурганд орохдоо 10 хуруундаа хумсаа наалгуулаад нүүрээ будуулаад зургийн талбай руугаа явна. Ёстой юу ч хийхгүй. Юм ч барьж чадахгүй. Хүн чинь юманд заавал өндгөөрөө хүрэх ёстой байдаг юм билээ. Заримдаа залхуу хүрээд хумсаа авахгүйгээр унтчихвал шөнө нь нүүр амаа маажна. Хэцүү юм билээ. Харин яваандаа гайгүй дассан шүү. Цавуугаар наагаад, эргүүлж хуулаад байхаар өөрийн хумсаа хуулаад байдаг юм билээ.
-Манж амбаны дүрд тоглоно гэдгээ сонсоод юу гэж бодогдож байсан бэ?
-Ер нь кинонд оролцоно гэдгээ мэдэж байсан ч хэн нь аль дүрд тоглох вэ гэдгийг мэдээгүй. Тэгээд манж амбанд тоглоно гэдгээ анх сонсоод их баярласан. Их хичээнэ гэж өөртөө амласан. Найруулагчдаа, хамт олондоо хэн бэ гэдгээ харуулах юмсан гэж өөртөө амласан. Зүтгэсэн.
Надад олон найз нөхөд, ах дүүс маань урам өгч байна. Эсрэг дүр их зохиж байна гэж хэлсэн шүү. Энэ магтаалуудыг газарт унагаалгүй, цаашдын уран бүтээлүүддээ илүү сайн ажиллах юм сан гэж дотроо бодож байна.
ӨНӨӨ ШӨНӨ БИ БҮХ ЮМАА АВААД ЗУГТЧИХВАЛ ЯАХ УУ ГЭЖ БОДСОН
-Мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс ямар зөвлөгөө өгч байна вэ. Бас кино гарсны дараа хэд хэдэн шүүмж нийтлэгдсэн. Тэдгээртэй хэр санал нийлэх вэ?
-Аливаа уран бүтээлийг ард түмэн алдаа оноог нь дэнсэлдэг. Хүн өөрийнхөө хийсэн юмыг өөрөө магтаад эсвэл муулаад сууна гэж байхгүй. Бид залуу хүмүүс учраас тэр хойш хойшдоо алдаагаа засна. Хүн далд ухамсраараа төгс төгөлдөр рүү тэмүүлдэг амьтан. Тийм учраас бидэнд ч бас тийм тэмүүлэл бий. Шүүмжлэл гэхээсээ илүүтэй доромжлох өнгө аятай юм ч бас байсан. Бид алдааг ч тэр, магтаалыг ч тэр аль алийг нь баруун зүүн гартаа жинг нь тэнцүүлээд бариад явж байна.
-Зураг авалтын үеэр гараа хугалчихсан байсан юм билээ?
-Зураг авалтын өмнөх өдөр гараа хугалчихсан. Зураг авалтын турш хугархай гартай байсан. Их хэцүү юм билээ. Түүхэн кино учраас юу гэж гипстэй суух билээ. Гипсээ авч хаяад тоглоно гэдэг маш хүнд байсан. Ялангуяа Гармаа Фунь Жоу хоёрын тулалддаг хэсэгт голд ортол өвдсөн шүү.
Гэхдээ ямбалж суугаад, найруулагч, найз нөхдөдөө саад болж болохгүй. Аль болох чимээгүй, өвдсөн ч өвдөөгүй юм шиг царайлсан. Тэр олон хүн ажиллаж байхад ганцхан миний гар өвдөөд байна гэж болохгүй шд. Манайхан дотроо мэдэж л байсан л даа. Кино зураг амжилттай дууссанд их баяртай байна.
-Зураг авалтын үед орой орондоо ороод, ганцаараа юм бодох үе байдаг шүү дээ. Тийм үед юу бодогддог вэ?
-Би нэг үзэгдлийн текстийн талыг нь суулгаагүй байсан. Зураг авалтууд явсаар байгаад яг маргааш нь миний цээжлээгүй байсан үзэгдлийн зургийг авах гэж байлаа. Жүжигчин Жарантав ах бид хоёр жаал хүүгийн хажууд ярилцдаг хэсэг.
Өмнөх өдрийнх нь өглөө 07 цагт босоод юмаа бэлдээд эхэлсэн. Зохиолоо уншаад л байлаа. Нэлээн их тексттэй. Нөгөө хэд маань зургаа аваад, би байрандаа үлдээд давтаад л байлаа. Орондоо ороод дахиад л зохиолоо бариад шалгаад. Цээжлээд л байсан. Тэгсэн чинь алдаад болдоггүй. Эсвэл үг нь орж ирдэггүй.
Тэгээд би бодлоо. Яг өнөө шөнө би бүх юмаа аваад зугтчихвал яах уу. Эд нар намайг барьж аваад тэгээд "ална". Хэрвээ би өвдвөл яах уу? Нэг л өдөр эдгэнэ. Тэгэхээр надад үүнээс өөр сонголт байхгүй юм байна гэж бодсон. /инээв/ Тэгээд зураг авалтандаа орсон доо. Бүтэн 10 минутын бичлэг болсон.
-Нэг минутанд хэчнээн их харилцан яриа, дүрс багтдаг билээ...
-Зөвхөн гавьяат жүжигчин Жарантав ах бид хоёрын яриа шүү дээ. Харин кино эвлүүлгийн үеэр миний тэр шөнөжингөө сууж санаа зовж, сэтгэлээр унаж бодсон бүх юм хасагдсан. Тэр бүхнээс ганцхан минут л үлдсэн. Мэдсэн бол тэр жаахан хэсгийг цээжлээд л орчихгүй юу. Тэрэн дээр ёстой их харамссан. Тэр чинь надад их сэтгэлийн дарамттай байсан байхгүй юу. Хүн ер нь яаж ч чадахгүй сэтгэлийн дарамтанд байдаг шүү дээ, хааяа. Яг тийм байдалд орчихсон байсан.
Зураг авалтын бүхий л үе надад амар байсангүй. Ажлын ачаалал их байсан. Кино багийнханд маань хийгээгүй ажил гэж байхгүй. Ерөнхий найруулагч маань хүртэл өөрөө техникээ зөөгөөд явсан.
ЭЭЖ МААНЬ "МИНИЙ ХҮҮ ЯМАР МУУХАЙ ЮМАНД ТОГЛОСОН ЮМ?" ГЭСЭН
-Кинон дээр их цус нөж, нүд хальтрам хэсгүүд гардаг. Тийм хэсгүүдэд тоглох хэр хүнд байдаг вэ. Эсвэл урьд нь иймэрхүү үзэгдлүүдтэй кинонд тоглож байсан учраас нээх их сэтгэл "хөдлөхөө" больсон уу?
-Энэ чинь бидний ажил юм чинь. Цус биш будаг гэдгийг бид бүгд мэднэ. Бид мэргэжлийн жүжигчин хүмүүс учраас тэр болгоноос хямраад байвал ажлаа хийж чадахаа болино шүү дээ. Тэгээд их сонин сонин үхлээр "үхэж" байлаа шд би. Машинтай дэлбэрч үхэж байсан. Саяны кинонд толгойгоо...үхлээ. /сурв. хасав/
-Тэр хэсэг бол үзэгчдэд нэг талаар их цочрол өгөх шиг болсон. Зарим нь танхимд орилсон гэнэ. Өөрийгөө үхэж байгаагаар харах тийм ч таатай биш байх?
-Эвгүй байсан. Гэхдээ гайгүй дээ. Манай эхнэр ээж хоёрт маань их хүнд тусдаг юм шиг байгаа юм. Ээж маань "Миний хүү ямар муухай юманд тоглосон юм?" гэсэн. /инээв/ Ээжийн маань хүртэл уур хүрээд явж байна лээ.
-Манж хүний судалгаа хийхэд үлгэр дуурайл авах нь бага байсан байх.
-Дүрийн судалгаа хийх надад их чухал байсан. Хятад найруулагчдын хийсэн киног үзлээ, Чин улсын түүхийг өгүүлсэн сурвалж бичгүүд, ном их уншлаа. Түүхийн ухааны доктор Ц.Цэрэндорж маань бас их тусаллаа. Манж хүн бол хятад ч биш, монгол ч биш. Тэгэхээр хятад хүнээс ч, монгол хүнээс ч өөр байх ёстой байсан.
-Тэгэхээр өөрсдийн гэсэн ёс заншилтай ард түмнийг хүмүүс одоо сайн мэдэхгүй болохоор харуулахад хэцүү байсан байх.
-Тийм. Манж хүн бол өөрсдийгөө тэнгэр язгууртай, тэнгэрээс ирсэн хүмүүс гэж нэрлэдэг. Эрх ямбатай, дээрэнгүй, хятад, монголчуудыг юман чинээ тоодоггүй байсан. Учир нь тэдэнд эрх мэдэл нь, хүч чадал байна. Монгол хүн аз заяа нь олдож манжийн эзэн хаанд бараалхаж чадвал өлмийнөөс дээш явуулж болохгүй. Машид хүндэтгэлтэйгээр өвдөг сөхрөн сууж, есөнтэй мөргөнө гэж байгаа юм. Их хатуу хуультай байсан. Хаанд бараалхах зөвшөөрөл авч хааны ордны үүдэнд очно. Хааны ордны үүдэнд зөвшөөрөл авалгүй очсон монгол хүүхдийг цаазаар аваад толгойг нь аавд нь өгч байсан. Тийм л хүмүүс.
Энэ дүр яагаад манж хэлээр ярьсан бэ гэдэг шалтгаан бас энэ. Зарим хүн манж хятад хоёрыг нэг хүмүүс гэж ойлгоод байдаг. Монголчууд хятадын эрхшээлд байсан ч юм шиг. Яг үнэндээ Хятад, монгол хоёр хоёулаа манжийн эрхшээлд байсан.
Манай киног үзсэн нэг дүү маань монголчууд яагаад Манжийн дарлалд орсон юм гэж асуусан. Тэр хүнд асуулт төрж, тэрийг судлах сэжүүр гарч ирж байна. Тэгэхээр нь за чи наадахаа хайгаад уншаад үз гэж хэллээ. Монголчууд юунаас болж Манжийн дарлалд орсон тухай мэдэхийн тулд их олон юм уншиж, судлах байх. Тэрийг олж харах болсон сэдэл нь энэ кино байсанд би маш их баяртай байна.
-100 гаруй жилийн өмнө болсон явдал. Одоо цагийнхтай юугаараа уялдаж байна вэ?
-1800-аад оны үе бол монголчуудын хувьд маш хүнд үе байсан. Манжийн эрхшээлд, Хятадын наймаачдын сүлжээнд орчихсон. Татвар заавал төлнө. Монголчуудын төлсөн татвар Чин улс руу яваад байсангүй. Эндээс авсан татварыг эндээ зарцуулдаг байсан. Ноёд тайж нарын цалин пүнлүүг өгдөг байж.
Ард иргэд татварын нөхцөл хүндрэхэд хятад наймаачид монголчуудад юмыг нь барьцаалаад зээл өгч эхэлсэн. Хүүгийн хүүгийн хүү тооцно. Нэг үхэр, хоёр хонь зээлсэн хүн жилийн дараа ирэхдээ тугалтай хоёр үхэр найман хонь өгөх жишээний. Одоогийн банкны систем шиг. Лизингийн байрыг хэд дахин нугалж төлдөг. Яг л ийм системд ороод бүгд ядуурчихсан.
Манж, хятад худалдаачид эрх мэдэл цол хэргэм голлосон ноёд их болчихсон. "Монголын дайсан манжууд биш шүү. Монголын дайсан чам мэтийн эх орноосоо урвасан монголчууд шүү" гэж хэлдэг. Яг л тийм нөхцөл үүссэн байсан. Одоо ч байгаа байх.
Дээр нь бидний дуугарах гэсэн санаа бол хар тамхи мансууруулах бодис. Ид хийж бүтээх үедээ яваа олон залуус автаж, амьдрал нь хамааралтай болж байна гэж байна. Цэцэг шиг сайхан охид маань энэ замаар ороод хохирч байна. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Хар тамхи, мансууруулах бодис, архи дарс энэ бүхэн залуу хүний сонголт яагаад ч биш. "Фантастик" продакшн үргэлж хар тамхи мансууруулах бодисны эсрэг зогсдог. Ийм зүйлээс залуучуудаа хол байгаасай гэж хүсч байна.
Чин улс хар тамхийг оруулахгүй гэж дайн хийсэн улс. Европоос хар тамхи авчирч Хятадад заръя гэтэл Чин улс эсэргүүцтэл Англи, Франц дайраад Хонконг, Гуанжоу, Шандунь мужуудыг эзлээд авчихсан. Хятадын өмнөд нутаг хар тамхинд автаад, хулгайгаар манайд зарагдаад Монголд орж ирсэн. Нийтээрээ автаж, охид хүүхнүүд нь хятадын данжаадтай хар тамхи татаад хэвтдэг болсон. Тийм нөхцөл байдал дундаас сэргэсэн ард түмэн. Эндээс монголчууд ямарваа нэг зүйл болохгүй бол түүн дээрээ нэгдэж чаддаг ард түмэн. Түүх гэдэг багш.
-Кино гарсны дараа хэд хэдэн шүүмжлэл гарсан. Атгахан зөрчилтэй, эсвэл зорилгодоо хүрээгүй гэх мэт. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Шүүмжлэлүүдийг би уншсан. Тэр хүний харж байгаа өнцөг болон бидний харж байгаа өнцгийг нэг тал гэж харж болохгүй. Хүний ээжийг алчихсан, эхнэрийг нь хулгайлсан, аав нь охиноо манж амбанд бэлэглэдэг байх, хар тамхи татдаг байх, ард түмэн нь өрийн дарамтанд орсон, 5000 агтыг нэгхэн сарын дотор татах зэрэг нь атгахан зөрчил байсан юм бол юуны төлөө монголчууд амьдарч байсан юм.
Үүнийг атгахан зөрчил гэж байгаа бол өөр юуг том зөрчил гэх үү? Энэ бол 13 дугаар зууны монголчуудын хүчирхэгжиж байсан үе биш. Аль хэзээний харийнханд дарлуулаад, эрчүүд нь цэрэгт яваад, эмэгтэйчүүд нь үлдээд ихэнх нь өвчин тусаад, ядуураад хоосорчихсон байсан үе. Энд өөр ямар зөрчил хэрэгтэй байсан юм бол гэж тэр хүнээс асуумаар санагдаж байна. Бид энэ талаар бодож үзнэ. Мэдээж дараа дараагийн уран бүтээл дээр ингэж шүүмжлүүлэхгүйн тулд ажиллана.
Нэг талаас манайхан шүүмжлэлийг муулах гэж ойлгоод байх шиг. Гаднын шүүмжлэлүүдийг уншиж байхад алдаа оноог нь бүгдийг нь хэлдэг. Манай киноноос магтах зүйл олдоогүй байж магадгүй. Гэхдээ энэ уран сайхны кино шүү дээ.
-Гэхдээ шүүмжлэлээс илүү магтаал нь их байсан. Сайхан сэтгэгдлүүд их бичсэн байна билээ. Тэдгээрээс их урам авсан байх?
-Маш их байсан. Тэр гээд онцлоод хэлэх гэхээр сайн санахгүй байна. Зүрхэнд байсан гэрлийг асаасан, омогшил бахархал төрсөн, өнгөрсөн түүхэндээ ямар их зүйлийг алдаж, ямар их зүйлийг зольж, өнөөдөртэй золгосон юм бэ гэдгийг хүмүүс их ойлгосон байна лээ. Тэрэнд л их баяртай байна.
Биднийг Манжийн дарлалд орж, соёл иргэншлээс тас хаагдаад, хөдсөн дээлтэйгээ хувьсгал хийж байхад Америкт кино хийж байсан. Европт кино хийж онгоцтой болж байхад бид дөнгөж нум сумнаасаа салж байсан. Тийм л харанхуй бүдүүлэг байлаа. Сүүлийн жилүүдэд хүмүүс их түүх сонирхдог болж. Энэ завшааныг ашиглаад түүхч Ц.Цэрэндорж ахынхаа үгийг хэлмээр байна. Түүх үнэн байх ёстой. Худлаа байж болохгүй.
-Үүн дээр түшиглээд асуухад хятадууд Манжийг өөрсдийнх нь улс үндэстэн байсан гэж ярьж хэлдэг байсны үндсэн дээр Манж бол Хятад юм гэсэн ойлголт төрсөн юм шиг санагдсан.
-Өмнө нь хятадууд тэгдэггүй байсан. Хятадын бодлого өөрчлөгдөж. Чин гүрэн, Юань гүрэн бол Хятадынх юм. Манайхан хоорондоо байлдаад нэгнийгээ эзэлдэг байсан гэх бодлого маш эрчимтэйгээр яригдаад эхэлсэн. Хубилай хааныг хятад байсан гэх мэт.
Нэг нийтлэлч Хятадын газар нутгийн 15 хувийг 1921 оны хувьсгалын дараа 1924 онд оросууд тасалж аваад Монгол гэж шинэ улс байгуулсан гэсэн юм бичсэн байна лээ. Гэтэл бид газар нутгаа хэчнээнийг алдсан билээ.
Түүхийг гуйвуулах нь маш аюултай. Одоо Хятадад төрж байгаа хүүхдүүд тийм түүхийг үзээд эхэлчихээр ирээдүйд тэр итгэснээрээ явна.
ЭР ХҮН ЗӨВ ЦАГТ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ
-Монгол эр хүн таныхаар ямар байх ёстой, ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-"Зүрхний хилэн" кино монгол эр хүний мөн чанарын тухай кино. Хүний амьдралаас илүү үнэ цэнтэй зүйл гэж юу юм бэ. Сүүлийн жилүүдэд эх оронч байдал, шударга гэсэн үгсийг улс төрчид хэтэрхий их ашигласаар байгаад үнэ цэнгүй сонсогдох болсон байх. Монгол эр хүн ийм тийм байх ёстой, эр хүний баримталдаг зарчмуудын тухай хүмүүс хэлдэг. Гүндүүгүй, алсыг хардаг байх ёстой гэх мэт.
Харин би эр хүн зөв цагт зөв шийдвэр гаргаж чаддаг байх ёстой гэж боддог. Бид өдөр тутам шийдвэр гаргадаг. Дээр нь эрчүүд маань дээрэнгүй биш байгаасай. Ялангуяа ядарсан хүн дээрэлхдэг хүмүүсийг харахаар миний нүд хорсдог. Авто зогсоолын манаач, ТҮК-ийн ажилтан гэх мэт хүмүүстэй зарим хүмүүс муухай дээрэнгүй харьцдаг. Тийм хүмүүст маш дургүй.
Аль болох бүх хүнтэй ижилхэн харьцахыг хүсдэг. Б.Лхагвасүрэн гуай “эрүүл согтуу ч нэг зангаараа байх ёстой” гэж хэлсэн үг бий.
-Жүжигчний хувьд юугаараа ялгаръя, юугаараа онцгой байя гэж боддог вэ?
-Юуны төлөө жүжигчин гэдэг нэртэй билээ. Юун төлөө дөрвөн жил сурлаа. Би аливаад мэргэжлийн хандахыг л хүсдэг. Мэргэжлийн байна гэдэг ажлаа хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэргэжлийн түвшинд хийдэг байхыг хэлнэ. Уран бүтээл гарсны дараа энэ нь муу байлаа, энэ жүжигчин юу ч чаддаггүй юм билээ гэж хэлүүлмээргүй байна.
Найруулагчийн хүсэж байгаа зүйлийг 100 хувь өгч чаддаг баймаар байна. Олон хүмүүсийн цагийг үрж, үгээ хэлж чадахгүй бүдэг бадаг яриад, дахин дахин зураг авахуулаад, эсвэл найруулагчийн сэтгэлд хүрэхгүйгээр хэдхэн дубль авахуулахыг хүсдэггүй. Энэ бол миний л бодол. Би мэргэжлийн л хандахыг хүсдэг.
-Нэг зүйл анзаарагдсан нь танай продакшн зохион байгуулалт сайтай, цагийн юмыг цагт нь хийхийг чухалчилдаг юм шиг санагдсан.
-Тийм. Байгууллагууд даваа гарагийн өглөө хурал хийдэг шиг бид бас хуралдаад ажлаа хуваарилаад авчихдаг. Бүх юмандаа өөрсдөө гүйнэ. Одоо бид гурав дөрвөн жилээр төлөвлөгөөгөө гаргадаг болж байна. Төлөвлөчихсөн байхад дундуур гэнэтийн юм орж ирэхгүй их амар л даа. Хүн болгон үүрэг даалгавраа хуваарилаад авчихдаг.
-Кино анх 4 цагийн бичлэг байсан. Хасахад хайран ямар хэсэг байв?
-Түрүүн ярьсан Жарантав ах бид хоёрын хэсгээс гадна бас монгол ноёд, хятад худалдаачид, манж сайд нарын их хурлын хэсгийг бас хасчихсан. Тэр хайран санагдсан. Гэхдээ найруулагч маань дараа нь найруулагчийнхаа хувилбараар киногоо бүтэн гаргана. Яригдаж л байна.
Мөн нэмээд хэлэхэд, киногоо бид IPTV-д оруулах хугацаагаа хойшлуулсан. 2019 юм уу 2020 онд оруулахаар болсон. Зургаан сарын дараа IPTV-д оруулчихаар шууд хүмүүс DVD болгоод зарчихдаг. Тэрнээс өмнө гадаадад гаргахаар төлөвлөж байна.
-Танд баярлалаа. ажлын амжилт хүсье.
"Фантастик" продакшны уран бүтээлчид "Зүрхний хилэн" киног гадаадад суугаа монголчууддаа толилуулахаар тус бүр хуваагдан Европын холбооны улсууд болон Япон, Солонгос, АНУ, Австралийг зорьжээ.