Буцах
2017.10.31 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2017-10-31
0
0
2017-10-31
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Ганбаатарын хэргийг хэлэлцэж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлжээ.
- Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсэд хээрийн ам амьтан нэвтрэх үзэгдэл ихэссэн бөгөөд хамгаалах байртай болсноор гэмтэж бэртсэн ан амьтдыг хамгаалахад томоохон хувь нэмрээ оруулах юм.
- Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” тэмцээнд оролцох манай улсын 22 тамирчин өсвөрийн тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатарын удирдлага дор оролцохоор өнөөдөр Наран улсыг зорив.
- Монгол Улс 2018 онд долоон их наяд 231.4 тэрбум төгрөгийн орлоготой, есөн их наяд 651.9 тэрбум төгрөгийн зарлагатай байх төслийг Засгийн газар боловсруулан, УИХ-д өргөн барилаа.
- Соёлын довтолгоо хичээлийн энэ удаагийн дугаараар бид үйлчилгээний газрууд хэрхэн иргэдийг бухимдуулдаг, ямар алдаа гаргадаг талаар мэдээллийг бэлтгэлээ.
- 2017 оны хичээлийн жилээс эхлэн эдгээр 700 үгээс “чээж” хэмээх үг утгын алдаатай болсон гэж үзэж хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргалаа.
- Нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс эхлэн арав хоног Баянгол дүүрэгт эхэллээ.
- Төрийн ордонд болсон уулзалтад оролцсон олон ахмад уулчид Монголын уулын үндэсний холбооны удирдлагуудыг шүүмжлэн, хариуцлага, сахилга бат суларснаас 17 уулчин эрсэдлээ гэж буруутгав.
- 2017 оны боксын эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнам Хо Ши Мин хотод өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай улсаас 8 жинд эмэгтэй боксчид хүч үзнэ.
- Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэгийн Удирдах зөвлөлд гурван гишүүн нөхөн сонгосон бөгөөд хоёр үе шаттай явагдсан сонгуулиар Ази тивийг төлөөлөн НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдсон байна.
- ОУВС-ийн мэргэжилтнүүд "Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байна" гэж дүгнэжээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
- ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар тус газрын Мөрдөн байцаах албаны даргаар хэдхэн хоногийн өмнө томилогдсон Р.Отгонжаргалыг томилжээ.
- “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ.
- Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид нийтийн бие засах газрын нүх рүү унасан нярайн амь насыг аварчээ.
- Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас их хотын соёлыг залуучуудад таниулах зорилгоор эерэг амьдарцгаая уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” аяныг аравдугаар сараас өрнүүлж эхэлжээ.
- Энэ онд улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр өссөн тул 54.9 тэрбум төгрөгийн урамшууллыг төрийн бүх албан хаагчид НЭГ УДАА олгохоор У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь НЭГ УДААГИЙН урамшуулал биш гэдэг нь тодорхой болсноор барахгүй ОУВС-гийн шинжээчдээр ч энэхүү “гэнэтийн бэлэг”-ээ зөвшөөрүүлж чаджээ.
- "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн шинэ дугаарт "Их эргэн төлөлт" сэдвээр өрнүүлсэн хэлэлцүүлгийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
- Өөртэйгөө өнгөрүүлсэн арав хоног буюу Випашяна бясалгалын талаарх нийтлэлийг сонирхоно уу.
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авлига, хүнд суртал, шударга бус байдлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр яамны мэргэжилтэн, албан хаагчдад тогтмол сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар боллоо.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөхөөр ажилласан Пол Манафортыг олон сая долларын татвараас зайлсхийсэнд буруутган, хэрэг үүсгэлээ.