Монголын Хөлбөмбөгийн Холбоо есөн насны шигшээ байгуулж энэ жилээс гадаадын тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцон бэлтгэл сургуулилалт хийж байна. Одоогоор Монгол Улсын 20 хүртэлх футзалын шигшээ, талбайн 23 хүртэлх насны шигшээ, 16 хүртэлх насны шигшээ багууд АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцоод байна. Мөн энэ сард футзалын үндэсний шигшээ, талбайн 19 хүртэлх насны шигшээ багууд Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд хүч үзнэ. Япон дасгалжуулагч Ики Ёоүжигээр удирдуулсан охидын шигшээ баг Зүүн Азийн АШТ-д оролцож, анхны гоолоо оруулан, анхны оноо, хожлоо авч эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхийг эхлүүлсэн юм.
Үндэсний шигшээ багийн хувьд Герман дасгалжуулагч Майкл Вайссын удирдлага дор анхны албан ёсны тоглолтоо 10 сарын 05-нд Тайванийн багийн эсрэг хийсэн. "Талын хөх чононууд" энэ ондоо багтаж дахин нэг тэмцээнд орох мэдээлэл байна. Манай шигшээ багууд дан ганц гадаад улсуудтай тоглолт хийгээд зогсохгүй тэмцээний өмнөх бэлтгэлээ хилийн чанадад базаадаг болсон. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай футзалын насанд хүрэгчид, 20 хүртэлх насны шигшээ багууд Улаан-Үүд, Эрхүү хотод зочлон ОХУ-ын хүчирхэг багуудтай өрсөлдөн бэлтгэлээ хангадаг. Түүнчлэн насанд хүрэгчдийн шигшээ болон охидын шигшээ багууд арлын Япон улсад тус тусын хамтарсан бэлтгэл хийсэн.
Энэ сарын 04-08-ы хооронд Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд хүч үзэх 19 хүртэлх насны шигшээ баг урд хөршид 11 хоногийн бэлтгэл хийгээд ирсэн. Түүгээр ч зогсохгүй охид, хөвгүүдийн 16 хүртэлх насны шигшээ багууд энэ сард Хайнаныг зорьж нэгдсэн бэлтгэл хийхээр болоод байна.
Энэ мэт манай шигшээ багууд гадаад орнуудад бэлтгэл хийн, тэмцээн уралдаанд оролцож байгаа тул тун удахгүй олон улсын чанартай, тив дэлхийн тэмцээнд амжилт үзүүлж эхлэх нь дамжиггүй. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс /Герман/, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ики Ёоүжи /Япон/, шигшээ багуудын хаалгачийн дасгалжуулагч Драгош /Румын/ нар ч бидэнтэй нэг баг болон нэг зорилгын төлөө ажиллаж байгаа юм. Талын хөх чононуудын хийморь сүлд үргэлж өөдөө байх болтугай.! НЭГ БАГ - НЭГ ЗОРИЛГО