Өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын танхим зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулна гэж шийдвэрлэсэн юм.
Харин энэ үйлдвэрийн гол түүхий эдийг “Оюутолгой” компани бэлтгэн нийлүүлнэ. Гэтэл тус компанийн толгой компани болох Рио Тинто групп зэсийн баяжмал боловсруулах төслийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Гэхдээ бид эв зүй, ухаанаар асуудлаа шийдвэрлэнэ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын байр сууриа илэрхийлэв.
-“Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зас баяжуулах төсөл хэрэгжих ёстой. Рио Тинто групп харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулахын тулд Засгийн газартай хэлэлцээ хийх цаг болсон. Ер нь яагаад монгол талын өгөөж буурч байна гэх мэт олон асуудлаар ярилцах шаардлага бий. Гэхдээ бид эв зүй, ухаанаар асуудлаа шийдвэрлэнэ. Зөөлөн хүчний бодлого барьж ажиллана. Оюутолгойн төсөл цаашид амжилттай хэрэгжээсэй гэж би боддог. Засаг нэгэнт шийдвэрлэсэн тул зэс баяжуулах үйлдвэрийг барина.
Рио Тинто групп Засгийн газарт илгээсэн тайлбартаа “Бид уулын олборлолт, баяжуулах үйлдвэрлэл эрхэлдэг. Баяжуулах буюу боловсруулах үйлдвэр барьж, ажиллуулсан туршлага үгүй. Иймд зэс баяжуулах үйлдвэрийн төслийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй” гэжээ.
Гэхдээ тус групп болон Засгийн газар хооронд байгуулсан гэрээний 3.21-т “Монгол Улсад зэс баяжуулах, төрийн өмчит үйлдвэр барьсан тохиолдолд Оюутолгой зэсийн баяжмалаар хангана” гэж заасан юм.
Өмнөх Засгийн газрын гурав дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар "Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай" 88 тогтоол баталсан юм. Зэс баяжуулах үйлдвэр барьснаар жилд нэг сая.тн зэсийн баяжмал боловсруулж, 257.200тн катодын зэс, 5880кг алт, 57000кг мөнгө үйлдвэрлэж, 580 шууд ажлын байр бий болгоно.
Үйлдвэрийн нийт хувьцааны арваас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихээр дээрх тогтоолд заажээ.
Үйлдвэр барих талбайг, шинээр барихаар төлөвлөсөн Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замтай холбогдох Оюутолгойн салаа төмөр замын трасстай уялдуулан, орон нутгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэн, 2018 оны газар хуваарилалтын төлөвлөгөөнд тусгуулан, газрыг зохих журмын дагуу нөөцөд авахаар ажиллаж байгаа юм.
Мөн үйлдвэрийн усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар наймдугаар сарын 17-нд “Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийн тухай” 232 дугаар тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд төслийн техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гүйцэтгэх, санхүүжилтийг яаралтай шийдвэрлэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.