- Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын талын өгөөж буурч байгаа тул Рио Тинтотой хэлэлцээ хийнэ” гэв.
- Монгол Улс жижиг дунд үйлдвэрүүд зээл авах боломжийг нэмэгдүүлж, хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн шинэчлэх замаар бизнесийн орчноо бэхжүүлсэн гэж Бизнес эрхлэх нь-2018 тайланд онцолжээ.
- Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Сумъяаг төрийн дээд Хөдөлмөрийн баатар цолоор, Г.Одбаярыг гавьяат тамирчин цолоор тус тус шагналаа.
- Долоон буудал, Сэлбэ зэрэг зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололыг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжийг бүрдүүлэх “Сэлбэ” дулааны дэд станцын шавыг тавилаа.
- “Арева” группын уул уурхай хариуцсан захирал ирэх долоо хоногт Монголд ирж, салбарын сайдтай уулзана” гэж УУХҮЯ-ны газрын дарга мэдэгдэв.
- Өнгөрсөн долдугаар сараас хойш Гашуунсухайт боомт хүртэл нүүрс ачсан авто машины цуваа улам уртасч, 110 км-т хүрсэн бол одоо 99 км урт байгааг Уул уурхайн сайд мэдэгдлээ.
- Химийн хордлогын үед яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны механизм, гинжин хэлхээг загварчлах, ослын үед ажиллах нийгмийн эрүүл мэндийн менежментийг боловсронгуй болгож, мэргэжилтнүүдийг сургах зайлшгүй шаардлага байгаа тул сургалт зохион байгуулав.
- БНХАУ-ын Манжуур хотноо жил бүр зохион байгуулдаг “Манжуурын гоо бүсгүй 2017” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 15 гоо бүсгүйг тодруулжээ.
- Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Айтүүлс” ХК арилжаагаа нээж, алх цохив.
- Зургаан сарын турш сар бүр тасралтгүй 1GB дата буюу нийт 6GB дата эрхтэй, мөн 6 сарын турш сүлжээндээ хязгааргүй ярих, мессеж илгээх эрх бүхий урьдчилсан төлбөрт шинэ дугааруудаа худалдаанд гаргалаа.
- “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөөний “эздэд” амны хаалт зүүж өгчээ.
- Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад амь эрсэдсэн 17 уулчны дурсгалыг хүндэтгэн энэ бямба гарагт мянган зул өргөхөөр болжээ.
- Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч Б.Дашзэвэгийг нэг сарын хугацаатай цагдан хорьжээ.
- Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой үр дүн гараагүй учир багш нар хуулийн дагуу ажил хаялт зарлана гэв.
- Ерөнхийлөгч Х.Баттулгад Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Винк, Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сиряла, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт нар Итгэмжлэх жуух бичиг барив.
- Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
- Гэр хорооллын өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлж эхэллээ.
ДЭЛХИЙД
- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Зиньпин мэдээллийн технологийн салбарын акулууд болох "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Фэйсбүүкийн Марк Цукерберг нарыг хүлээн авч уулзлаа.
- Дэлхий дахинд олон зуун жилийн турш тэмдэглэж ирсэн баярын нэг Халловины баяр өчигдөр болж, Цагаан ордныхон энэ баярыг нүсэр тэмдэглэн өнгөрүүлжээ.
СПОРТ
- “Macau Open-2017” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө, Уг тэмцээнд Монгол улсын өсвөрийн таеквондочид ганзаг дүүрэн эх орондоо ирлээ.
- Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон арилжааны банкуудын ажилтан албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг багийн шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Зууны шатар” шатрын клуб дээр амжилттай болж өндөрлөлөө.
- Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин БНХАУ-ын Хөх хотыг зорив.
- Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан ААШТ-д Монголын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг амжилттай оролцож нутаг дээрээ түрүүлсэн тул баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч баяр хүргэлээ.