Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайн тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэрэг өнөөдөр 12:30 цагт буулаа.
Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор ГССҮТ өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг өнгөрсөн зургаадугаар сард байгуулсан юм.
Иймд өнөөдөр тус талбай дээр техникийн буюу туршилтын буулт хийлээ. Тус нисдэг тэргийг яаралтай тусламж үзүүлэх багаж хэрэгслээр тоноглох бөгөөд Улаанбаатар хот руу нисэх явцдаа тусламж үзүүлэх боломжтой юм байна.
Мөн өвчтөнийг газраар тээвэрлэснээс харьцангуй богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой болж байна. Тухайлбал, 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон хүнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг эмнэлгээс очоод тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой болж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан:
"Яаралтай тусламжийн үйлчилгээ дахин нэг шат ахилаа. Тусламж авах шаардлагатай хүмүүст нисдэг тэргээр цаг хугацаа алдахгүй үйлчлэх эхний нөхцөл бүрдлээ. Манай эмнэлэгт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 30 хувь нь хөдөө орон нутгаас ирж байна. Эмч нар маань хөдөө орон нутагт алсын дуудлагуудад байнга явж байдаг.
Алслагдсан аймгуудаас онгоцоор нисэхэд тийз бичүүлэх, Улаанбаатарт онгоцны буудал дээр буугаад наашаа тээврийн хэрэгслээр ирдэг бол нисдэг тэргээр шууд манай гадаа буугаад яаралтай тусламж авах боломжтой. Гадна талбайн тохижилтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хийж өгсөн" гэлээ.
2016 онд ГССҮТ-ийн яаралтай тусламжийн эмч нар 60 удаагийн алсын дуудлагад явсан байна.
A-JET компанийн нисгэгч Л.Нямбаяр:
"Бид Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төвөөс Улаанбаатар хот хүртэл 2 цагаас 2:20 цагийн хооронд ниснэ. Энэ нисдэг тэрэг 100 км-т 110 л түлш зарцуулна. 660 км тутамд түлшээр цэнэглэдэг. Бид Алтай Таван Богдоос аврах ажиллагааг хийж байсан. Монголын аль ч цэгт буух боломжтой. Нисдэг тэрэгний жин 9 тонн буюу гурван жийп машины даацтай. Дотроо 8-9 хүн суух боломжтой" хэмээн ярилаа.
Дашрамд дурдахад, тус талбайг ашиглалтад хүлээн авч, байгууллагууд хооронд гэрээ хийсний дараа хөдөө орон нутгаас өвчтөн тээвэрлэж авчрах, Улаанбаатар хотоос эмч нарын баг тусламж үзүүлэх газар очих зэрэг боломж бүрдэх юм байна.