Буцах
2017.11.03 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2017-11-03
0
0
2017-11-03
- УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Ерөнхий У.Хүрэлсүх "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн талаар мэдээллээ.
- НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.
- УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар хүүхэд хамгааллын талаар мэдээлэл хийлээ.
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайн тусгай зогсоолд анхны өвчтөн тээвэрлэсэн A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэрэг 12:30 цагт буулаа.
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “2018 оны Улсын төсвийг 2.4 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тооцоолц оруулж ирсэн. Төсвийн алдагдал өнгөрсөн оныхоос 300 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Цаашид төсвийн алдагдлыг бууруулна гэв.
- Энэ оны эхний арван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 871 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 323 тохиолдлоор буурчээ.
- Монгол гэх нэрийг аль болох олон дуурсгаж, дахин давтагдашгүй монгол соёлоо сурталчлан таниулах зорилгоор ажилладаг, АНУ дахь “Монгол өв соёлын сан”-гийн тэргүүн Д.Бямбахүүгийн ярилцлагыг хүргэж байна.
- Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, уг заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг УИХ-аар хэлэлцэж, хүлээж авахаар болов.
- Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.
- Манай улсын хууль тогтоомжийг зөрчин албадан гаргах арга хэмжээ авахуулсан гадаадын иргэдийн тоо сүүлийн зургаан жилийн дотор тав дахин буурчээ.
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ипотекийн зээлд жилдээ 5 сая төгрөг төлөхөд үндсэн зээлээс 500-600 мянга л хасагддагийг авч үзнэ гэв.
- 7-17 насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулан хуримтлуулах вэ?” сэдвээр, хоёр долоо хоногийн хугацаатай уран зургийн уралдаан зарлан, ялагчдыг тодруулав.
- Мишээл тавилгын их дэлгүүр 10-р сарын 16 өдрөөс эхлэн “МИШЭЭЛТЭЙ УРАМШУУЛАЛТ ХУДАЛДАА” нэртэй сугалаат худалдааг 2017 оны 12 сарын 20 хүртэл зарлалаа.
- Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар энэ сарын 10,11-ний өдрүүдэд болох "Монгол Сонгодог III" бие даасан сонгодог тоглолтдоо МУГЖ Б.Батчулуунтай хамтран дуулахаар болжээ.
- Бүсгүйчүүдийн сайн мэдэх ургамлын гоо сайхныг үндэслэгч Yves Rocher брэнд нь Монгол улсад 21 жилийн өмнө төв салбар дэлгүүрээ нээж байсан бол энэ оны 10/31-ний өдөр цоо шинэ консевцтойгоор салбар дэлгүүрээ дахин нээж мөн энэ өдөр шинэ бүтээгдэхүүн болох ECO SHOWER–өтгөрүүлсэн шингэн саванг танилцуулах өдөрлөгийг үнэнч хэрэглэгчдэдээ зориулан амжилттай зохион байгууллаа.
- Сүүлийн нэг жилд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өсөж, 2 тэрбумд хүрчээ.
- Худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг Нийслэлийн онцгой байдлын газраас хийж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 604 зөрчил илрүүлсэн байна.
- Чех улсын нийслэл Прага хотноо Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ.