Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн гол гол үйл явдлууд болон GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлага, ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь өнгөрч буй долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн гол үйл явдал байв. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд хатуухан шүүмжлэл дагуулсан хурал болов.
Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэж Үндсэн хуульд заасан ч Х.Баттулга Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг талцуулж, намын гишүүдийг хагалан бутаргаж байна гэж МАН-ын хэд хэдэн гишүүн саналаа хэлсэн.
Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Уул уурхайтай холбоотой ашигт малтмалын бүлэглэлтэй тэмцэхгүй бол улс орон хөгжихгүй, ядуурал буурахгүй гэсэн Ерөнхийлөгчийн хоригийн санаатай АН-ын бүлэг байр суурь нэг байна гэж хэлээд 65-ын бүлэг ганц хүнд намаа самруулж байвал хохь чинь гэх хатуухан үг чулуудав.
Эцэст нь байнгын хорооны саналаар УИХ-ын тогтоолд тавьсан "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 84.4 хувь байнгын хорооны саналыг дэмжсэнээр, Ч.Хүрэлбаатар сайдын сэнтийдээ үлдлээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнгөрсөн лхагва гарагт шагналыг гардуулан өгөв.
-
М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байраас эхлээд хамгийн сүүлд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд “Дэлхийн дуучин”-аар шалгарч мэргэжлийн урлагийн салбарт чансаа сорьдог уралдаануудад үргэлж тэргүүлж, дэлхийд данстай дуучин гэдгээ хэдийнэ нотолсон "Чингис хаан" одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар "Монгол бахархал"-ын зочноор уригдлаа.
Эх орондоо ирж "Монгол Сонгодог III" бие даасан тоглолтоо энэ сарын 10, 11-нд хийх гэж буй түүний "Г.Ариунбаатар: Бид чинь дэлхийн хэмжээнд гарах сонгодогтой улс шүү дээ" ярилцлагыг сонирхон уншаарай.
-Монгол хэлэнд олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгож ЖУРАМЛАСАН 700 ҮГ-ийн жагсаалтыг 2011 онд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр батлан, хэрэгжүүлсэн. 2017 оны хичээлийн жилээс эхлэн эдгээр 700 үгээс “чээж” хэмээх үг утгын алдаатай болсон гэж үзэж хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргалаа.
Уг шийдвэрийн дагуу энэ жил шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдэд "цээж" хэмээн залруулж,
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар “цээж” гэж бичнэ хэмээн сурагчдад зааж эхэлсэн байна.
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайн тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэрэг өнгөрсөн баасан гарагт газардлаа. Тус нисдэг тэргийг яаралтай тусламж үзүүлэх багаж хэрэгслээр тоноглох бөгөөд Улаанбаатар хот руу нисэх явцдаа тусламж үзүүлэх боломжтой юм байна.
100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолдсон хүнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол эмч нарын баг яаралтай тусламж үзүүлэн нисдэг тэргээр 20 минутад эмнэлэгт авчрах боломж бүрдэж болж байна.
-"Авьяаслаг Азичууд-2017" тэмцээнд оролцсон монгол бүсгүй уран нугараач Ганхуягийн Нямгэрэл эхний шатандаа тэнцжээ.
Мөн бүжигчин, график дизайнер Б.Шижирбат компьютер графикийг бүжигтэй хослуулсан өвөрмөц үзүүлбэрээр үзэгчдийг алмайруулж, хөтлөгчдийн "Алтан базер"-ийн эзэн боллоо.
-Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой үр дүн гараагүй учир багш нар ажил хаялт зарлана хэмээв.
Цалингаа нэмүүлэх багш нарын холбоонд нэгдсэн багш нар Засгийн газарт хандаж цалинг 50 хувиас дээш хэмжээгээр нэмэх шаардлага тавьж, шаардлага биелүүлэхгүй бол арваннэгдүгээр сарын 13-ны даваа гаригаас эхлэн хугацаагүй ажилд хаялт зарлана хэмээн мэдэгдлээ.
Ажил хаях тэмцлийн арга хэмжээнд улсын хэмжээнд 70 мянга орчим багш буюу ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн багш нар нэгдсэн байна.
-УИХ-аар 2018 оны Улсын төсөв хэлэлцэж буй энэ үед хүүхэд хамгаалалд зориулж 11,5 тэрбум төгрөг төсөвлөхийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа бусад гишүүдэд уриалж, хэвлэлийн хурал хийлээ.
Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа тухай сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл ойр ойрхон гарах боллоо. УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг баталсан ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Хууль хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь төсөв мөнгө хүрэлцээгүйтэй холбоотой хэмээн тэрбээр тайлбарлав.
Манж амбаны дүрийг чадамгай бүтээсэн нь кино үзсэн хүмүүсийн сэтгэгдлээс илэрхий харагдаж байгаа юм. "Б.Барслхагва: Бид шүүмж, магтаалыг аль алийг нь баруун зүүн гартаа тэнцүүлээд явж байна" ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.