“Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын ноён оргилуудыг бичсэн Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж Улсын драмын эрдмийн театрынхан энэ сарын 24-ний өдөр нэгэн шинэ жүжиг тайзнаа тавих гэж байна.
Найруулагч, УГЗ Б.Баатарын найруулгаар Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид үзэгч олны хүртээл болгох гэж байна.
"Холстомер" буюу "Адууны түүх" зохиолыг Лев Толстой 1863 онд бичиж эхлүүлсэн хэдий ч 1886 онд эцсийн байдлаар дуусган Холстомер нэрээр хэвлүүлэн гаргасан юм. Холстомер зохиол нь Толстойн алдартай арга барил болох нийгэмд хэвийн гэж үздэг ойлголтыг хөндлөнгийн хүний нүдээр харахад яаж харагдаж буйгаар бичигдсэн бөгөөд уншигчдыг хамгийн ихээр алмайруулсан зүйл нь зохиолын гол баатар нь хүн бус Мориор илэрхийлэгдсэн явдал юм.
1975 оны үед хуучнаар Зөвлөлт Орос улс Америк улс хоорондын төлөөллүүд Оросын театртай танилцан, уран бүтээлүүд үзэж сонирхсон юм. Энэ үед Ленинградын Горькийн нэрэмжит театрт Товстоноговын найруулга “Адууны түүх” жүжиг тоглогдож байсан ба уг жүжгийг үзсэн Америкийн найруулагчид нэгэн дуугаар дуу алдан биширсэн гэдэг. /New York Times сонины архиваас/
Зохиолын санаа анх 1856 онд морь үржүүлэгч Александр Стахович гэгч Холстомер нэртэй алаг одой морины талаар Толстойд хэлэхэд төрсөн юм. Александрын ах, олны танил зохиолч, яруу найрагч, улс төрч / “Шөнө” зохиолоор нь уншигчид илүү мэддэг/ Михайл Стахович энэхүү одой морины талаар “Гэлдингийн адал явдал” зохиол бичиж байсан хэдий ч 1858 бусдын гарт харамсалтайгаар амиа алдаж таалал төгссөн юм.
Толстойн сонирхлыг ихэд татаж байсан учраас 1861 онд зохиолоо эхлүүлсэн ч тухайн үед алдарт “Дайн ба Энх” зохиолоо бичиж байсан учир түр хойшлуулан 1886 онд бичиж дуусгасан юм. Тиймээс энэхүү зохиолоо Михайл Стаховичийн гэгээн дурсгалд зориулан бичсэн гэдэг.
“АДУУНЫ ТҮҮХ” ЖҮЖИГ ТЕАТРЫН БҮТЭЭЛ БОЛСОН ТҮҮХ, ТАВИЛТУУД:
- 1975 онд Санкт Петербургийн Драмын Эрдмийн театрын /Хуучнаар Горькийн нэрэмжит театр/ тайзнаа “Адууны түүх” нэрээр найруулагч Георгий Александрович Товстоногов найруулан тавьсан бөгөөд Евгений Лебедев гол дүрд нь тоглож байжээ.
- 1979 оны арваннэгдүгээр сарын 14-нд АНУ-ын Нью-Йорк хотноо байрлаж байсан Хелен Хэйс Бродвейн театрт Мюзикл хэлбэрээр тавигдсан. Тухайн үед Артур Вайтло продюсераар ажиллаж, гол дүрд Гералд Хайкин тогложээ. Хелен Хэйс театр 1911 онд баригдсан хэдий ч 1982 онд Шинэ Марриот зочид буудал барихтай холбогдуулан театрын барилгыг нураасан юм.
- 1983 онд АНУ-ын Нью-Йорк хотын "The Studio theatre Of Lindenhurst" театр тухайн жилийнхээ зун цагийн үзвэрийг “Адууны түүх” жүжгээр нээж байжээ. Найруулагчаар Стифен Райн, гол дүрд Том Тон нар тоглосон.
- 1984 АНУ-ын Миссури мужийн театрт Жэймс Ассадын найруулгаар Жонатан Фарвелл гол дүрд тоглон "Strider" буюу алаг цоохор нэртэйгээр тавигдаж байжээ.
- 1984 оны нэгдүгээр сарын 26-Майкл Богдановын найруулгаар Майкл Пеннингтон гол дүрд нь тоглож Их Британи улсын гурван том театрын нэг болох Лондон хотын Роял их театрт нээлтээ хийж байсан.
- Санкт Петербургийн хүүхэлдэйн театр /The Bolshoi Puppet Theatre of St. Petersburg/ Холстомер зохиолоор хүүхэлдэйн жүжиг найруулан тавьсан бөгөөд гол дүр Петер Василев 2009 оны “Алтан маск” олон улсын театрын наадмын хүүхэлдэйн төрөлд шилдэг жүжигчний шагналыг хүртсэн юм. Уг жүжгээ 2012 оны аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах Ховард Гиллманийн концертын танхимд тогложээ.
- 2012 оны аравдугаар сарын 1-нд ОХУ-ын Москва хотын Покровсковийн нэрэмжит театрын тайзнаа Владимир Кобекинийн хөгжмөөр /Алтан маск наадмын 3 удаагийн шагналт хөгжмийн зохиолч / дуурь хэлбэрээр тавьжээ. Тус дуурийн гол дүрд Алексей Морозов тоглосон байдаг.
Олон улсын театруудад тавигдсан жүжгийн зургуудаас