Ердөө хэдхэн жилийн өмнө Япон залуус Сүнсний баярыг төдийлөн өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байжээ. Олон нийт ч таашаадаггүй байсан бөгөөд дөнгөж 2009 онд гэхэд хүмүүс “Япончууд бидэнд Хеллоуин хэрэггүй” хэмээх лоозон барин жагсаж байсан түүх бий.
Харин өнөөдөр...
Иймэрхүү дүр зургийг та алдарт Шибүяа, Шинжүкү гудамжинд, метрон дотор харж болно. Японы Баяр Ёслолын холбооноос мэдээлснээр өнгөрсөн 2016 онд Япон залуус Хеллоуиний баярын үеэр хоол хүнс, хувцас хэрэгсэл, баяр цэнгээнд нийт 1,2 тэрбум ам. доллар зарцуулжээ.
Ингэснээр Япончуудын хамгийн өргөн тэмдэглэдэг баярын хоёрдугаарт Валентин биш Хеллоуин орох болсон аж.
Гэхдээ ялгаа бий. Япон соёлын дагуу “Бусдад төвөг удахгүй байх” гэдэг зарчим энэ баярын үеэр ч үйлчилнэ. Хэнд ч төвөг болохгүйн тулд тэд айлын үүд тогшиж чихэр гуйж явдаггүй аж. Харин оронд нь зөвхөн этгээд, сонин хувцас өмсөж, нүсэр том парад зохион байгуулдаг болжээ.
Орсон газар бүр ямар нэгэн хэмжээгээр баярын уур амьсгал оруулсан чимэглэл засаж, үйлчилгээний ажилтнууд нь “Хаппи Херроиун” хэмээн мэндэлнэ. Нэг рестораны залуу бидэнд “Өмнө нь Япончууд ДӨРВӨН улирлыг Хавар, Зун, Намар, Өвөл гэж нэрлэдэг байлаа. Одоо бол бид Хавар, Зун, Хеллоиун, Зул сар гэж нэрлэдэг болсон” гэсэн юм.
Жил ирэх тусам энэ баяр Япончуудын хувьд улам том, улам нүсэр болж байна. Хэрвээ та Япон явахаар бол, магадгүй аравдугаар сард таарвал Шибүяа, Роппонги, Шинжүкүд заавал нэг үдшийг өнгөрүүлээрэй.
Шибүяа гудамжинд залуус хэрхэн энэ баярыг тэмдэглэж буйг сонирхлоо. Жирийн үед нэг гэрэл асах тутамд 2500 хүн гарцаар гардаг Шибүяагийн гарцыг цагдаа нар өндөржүүлсэн “хамгаалалтад” авчээ.
Энгийн үед зүгээр л цагаан хоолойгоор гэрэл аслаа, яваарай, удаан яв, удаан яв, гэрэл унтарчихлаа гүйгээрэй хэмээн зарладаг бол Хеллоиуны баярын үеэр цагдаа нар явган хүмүүсийг эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлэн олс татаж, хамгаалдаг юм байна.