Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Стандарт, хэмжил зүйн газар, Европын холбоо хамтран энэ сарын 10-нд “Үндэсний чанарын чуулган” зохион байгуулна.
НҮБ 1989 оноос эхлэн жил бүрийн арван нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг “Дэлхийн чанарын өдөр” болгон зарласан. Монгол Улс 2002 онд Чанарын болон байгаль орчны удирдлагыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталснаар “Дэлхийн чанарын өдөр–Үндэсний чанарын долоо хоног”-ийг тэмдэглэх болсон юм.
Энэ хүрээнд чанар, стандартыг бэхжүүлэх, мөрдүүлэх чиглэлээр уулзалт, чуулган зохион байгуулж, тулгамдаж буй сэдвээр хэлэлцдэг. Энэ онд ч чанарын чуулган зохион байгуулах гэж буй нь энэ. Дэлхий даяар энэ жил уг өдрийг “Өдөр бүр манлайллыг дэмжье” уриан дор тэмдэглэн, өнгөрүүлэхээр болжээ.
Нийт 110 гаруй байгууллага чанарын менежментийн тогтолцооны ISO-9001 стандарт нэвтрүүлжээ.
Ирэх баасан гарагт болох “Үндэсний чанарын чуулган”-ны үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн итгэмжлэл, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний болон зөвлөх компаниудын үйлчилгээний үзэсгэлэнг зохион байгуулах аж. Уг чуулган улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чанар хэрхэн үр нөлөөтэй, олон улсын чиг хандлагатай нийцэж буйг хэлэлцэх зорилготойг зохион байгуулагчид онцолсон юм.
Мөн чуулганы хүрээнд аж ахуйн нэгжүүдэд “Үндэсний чанарын шагнал” олгоно. Хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импорт орлосон компаниудыг чанарын дээд шагналаар шагнах аж.
Мөн “Үндэсний тохирлын тэмдэг”, “тохирлын гэрчилгээ”-ний чанар, стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Дээрх шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд шагналд нэрээ дэвшүүлж, баримт, материалаа ирүүлэх боломжтой.
Өнөөгийн байдлаар манай улсад нийт 110 гаруй байгууллага чанарын менежментийн тогтолцооны ISO-9001 стандарт нэвтрүүлээд байна. Чанар нь аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх давуу тал, итгэлцэл бий болгодог.