Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалт өнөөдөр болов. Уулзалтад ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй найман компанийн 10 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн иржээ.
Тэд Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэжээ.
Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэлсэн үгэндээ, энэ удаагийн уулзалтад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн компаниуд түлхүү ирсэн байна. Алтайн хязгаар муж бол сайн чанарын буудай, гурил үйлдвэрлэлээрээ ОХУ-д тэргүүлдэг.
Манай улсад энэ жил ган гачгаас болж ургац алдсан. Тиймээс ОХУ-аас 200 гаруй мянган тонн улаан буудай авах хэлцэл хийгээд байна. Энэ дагуу улаан буудай импортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдтэй Оросын тал холбоо тогтоох юм. Харин Алтайн хязгаар мужийнхан манайхаас арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн, нөөцөлсөн мах худалдан авах сонирхолтой байна. Хоёр улсын Засгийн газрын түвшинд хил гаалийн хүндрэлийг багасгах, мал эмнэлгийн хорио цээрийг нэг тийш болгох шаардлагатайг онцоллоо.
Мөн уулзалтын үеэр “Цагаан нуур” чөлөөт бүсийн талаар танилцууллаа. Монголын баруун бүс нутгийн эрчимтэй хөгжлийн нэг гарц нь “Цагаан нуур” чөлөөт бүс. Энэ бүс олон улсын худалдаа, тээврийн зангилаа төв болох учиртай.
Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулан, худалдаа, тээвэр ложистикийн төв байгуулах, байгалийн хий боловсруулах, хуванцар эдлэлийн түүхий эд полиэтилений үйлдвэрлэл болон нефтийн түүхий эд импортлон, боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байгааг танилцуулав. Улмаар тус чөлөөт бүсэд мах боловсруулах үйлдвэр, махны зоорь, консерв үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.
Алтайн хязгаар муж Баян-Өлгий, Ховд аймгуудтай хил залгаа, дөт учир хоёр талын компаниуд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой. Хоёр талын бизнес эрхлэгчдийн дунд дугуй ширээний болон ганцаарчилсан уулзалтууд болж, Алтайн хязгаар мужаас чацарганы шүүс, тос, цахилгаан эрчим хүч, дулаан, халуун, хүйтэн усны узель, төмөр замын тээвэрлэлт, хөдөө аж ахуйн техник, үр тариа, будаа, гурил, малын тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд танилцуулгаа хийлээ.