Олон улсын бялуу урлаачдын Хуримын бялууны 24 дэх удаагийн үзэсгэлэн шоу есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-ний хооронд АНУ-ын Оклахама мужийн Тулса хотод болжээ.
Тус шоунд эх орноо төлөөлөн “Sarancake” компанийн захирал М.Наранчимэг болон туслах урлаач, охин С.Энэрэлийн хамт өөрийн бүтээлээрээ оролцжээ.
М.Наранчимэгийн бүтээл нийт 40 орны 200 гаруй бүтээлээс тусгай байрын шагналыг хүртжээ. Энэ жилийн тэмцээний сэдэв нь Үнэртэй ус /Perfume 2017/ гэж өгөгдсөний дагуу тэрээр бүтээлээ урлажээ.
2015, 2016 онуудад АНУ-д болсон өмнөх наадамд Монгол үндэсний хэв маяг, уламжлалаа хадгалан оролцож байсан ба энэ жилийн наадамд мөн л Монгол үндэсний хэв шинж уламжлалаа дахин дэлхий даяар таниулан үзүүлжээ.
Өмнө нь нийтлэгдсэн, түүнтэй хийсэн ярилцлалагыг ЭНД дарж уншина уу.