Өнөөдөр Утааны эсрэг ээж, аавууд ТББ-аас “Утаанбаатарын иргэд Аз жаргалын эрэлд” нэртэй жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалд оролцогсод Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Батболдод дэд бүтцийн асуудал болон ногоон зээлийн хүүг шийдэж өгөхийг хүсэж байв.
Түүнчлэн дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж. Шаардлагад:
- 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гурав хүртэлх жилийн хугацаатай Ногоон зээлийг олгох
- Ирэх оны есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд 3000 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах
- Гэр хорооллын утааны голомтод байгаа эмнэлгийн хүүхдийн тасаг, цэцэрлэг, сургуулийн 3500 агаар цэвэршүүлэгчийг 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдөр гэхэд шийдэх” гэжээ.
"НОГООН ЗЭЭЛ ЧИНЬ ИРГЭДДЭЭ НОГООН БИШ БАЙНА"
УЭЭА ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан координатор Г. Март:
ХЕПА шүүлтүүр тараах, аж ахуйн долоон нам даралтын зуухыг төвийн системд холбох, шөнийн цахилгааны тарифыг тэглэх гэсэн гурван ажил л хийсэн байна. Шөнийн цахилгаан тэглэж байгаа нь сонсоход их гоё.
Гэтэл бодит амьдрал дээр иргэд үүнийг нь авч чадахгүй, олон сая төгрөгөөр байшингаа дулаалж, шалны халаалт авсан боловч цахилгаан сүлжээнд холбогдоогүй, шалны халаалтын систем нь 6-8 квт-аар ажилладаг гэтэл өгч байгаа нь дөнгөж 4 квт-ын хязгаарлалттай.
Зуух ч үгүй, халаалт ч үгүй болчихлоо гэсэн олон иргэд байна. Хэрвээ дуусаагүй, чадахгүй байсан юм бол биднийг анхнаас нь хуурах ямар хэрэг байгаа юм бэ?
Тэгэхээр иргэдэд ногоон зээлийг өгөх, цахилгаан дамжуулалтыг сайжруулах хэрэгтэй юм. Учир нь утаанаас салах ганц арга нь цахилгаан халаагуур. Иргэд тун идэвхтэй оролцож байна.
Ганц тулгарч буй асуудал нь санхүүгийн боломж. Зээл авах гэхээр Ногоон нэртэй зээлүүд нь 17-19 хувийн хүүтэй байна. Ерөөсөө иргэддээ ногоон зээл болж чадахгүй байна. Тиймээс гаднын орнууд шиг 0 хувийн хүүтэй ногоон зээл олгох хэрэгтэй.
Үнэхээр утаанаас салъя гэж бодож байгаа шүү дээ. Бид нар өөр зүйл хүсэхгүй.
ЦАХИЛГААНААР ХАЛААДАГ БОЛОХЫН ТУЛД 2,5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВСАН
Жагсаалд оролцогсод өөрсдийн шаардлагыг мөн бичиж, гарын үсгээ зураад цуглуулж байв. Утаагүй зуух, утаагүй нүүрс зэрэг дэмий мөнгө үрсэн асуудлаа зогсоохыг хүсэж шаардлага бичсэн иргэн С.Баяраа “Гэр хорооллын дэд бүтцийг шийдэж, барилгажуулна гэсэн яасан бэ, гэсэн шаардлагыг бичлээ. Би энэ ТББ-ын үйл ажиллагааг дэмждэг хүний хувьд гэрийнхээ дулааныг цахилгаан халаалтаар шийдэхээр зээл авсан.
2,5 сая төгрөгийн цалингийн зээл авч байж л халаалтаа шийдэж байна шүү дээ. Шөнийн тарифын хөнгөлөлт ороод манайх сардаа 240 мянган төгрөгийн төлбөр төлж байна. Тэгээд ч 700 кВт-ын хэрэглээг нь тэглэж, илүү гарсныг нь 50 хувь хөнгөлдөг шүү дээ” гэв.
"Утааны эсрэг ээж, аавууд" ТББ нийт гурван удаагийн жагсаал хийхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь энэ юм. Харин арван нэгдүгээр сарын 17-ны өдөр Агаарын бохирдлыг бууруулах газрын гадна, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд дараагийн жагсаалуудыг зохион байгуулах аж.