Лед гэрлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Анд Энерги” компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхлэх гэж байна. Энэ нь мөн Монголын анхны хувийн Хөрөнгийн бирж буюу Монголын үнэт цаасны биржийн анхны арилжаа эхэлж байгаагаараа онцлог ажээ. “Анд Энерги” компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга аравдугаар сарын 25-31-нд явагдсан юм. Тус компани 1.5 тэрбум төгрөг босгохоор хувьцаагаа санал болгосон бөгөөд улмаар захиалгын хэмжээ нь үнийн дүнгийн 160 хувийн захиалга авснаар Санхүүгийн зохицуулах хорооны шалгуурыг хангаж ийнхүү арилжаагаа эхлүүлж байна.
“Анд Энерги” компани анх 2011 онд үүсгэн байгуулагдсан ба цахилгааны угсралт, суурилалтын үйл ажиллагаа явуулж байсан аж. Үүний дараа 2014 онд “Эрдэнэт лед” үйлдвэрээ ашиглалтад оруулан ажиллаж байна. “Анд Энерги” компани 32 нэр төрлийн лед гэрэл үйлдвэрлэдэг. Одоогоор дотоодын зах зээлийн 0.5 хувийг хангаж байгаа аж. Хөрөнгө оруулалт татсанаар 2021 онд Монгол Улсын дотоодын гэрлийн хэрэглээний таван хувийг хангахаар зорин ажиллаж байна.
Б.Дөлгөөнзул