“Сайхан дуулахыг сонссон хүний сэтгэл догдолж, баярлаж бас гуниж, өөрөө өөрийгөө дотроосоо эрж хайдаг гэж би боддог. Тэгснээр бусдыг хайрлах сэтгэл төрж, оюун сэтгэлээр баян болдогт би итгэдэг” хэмээн Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ганбаатарын Ариунбаатар хэлж байжээ.
Монгол орон аялгуу эгшиг яруу сайхан сонгодог бүтээлтэй гэдгийг дэлхийд таниулж, дэлхийн дуучид монгол хэлээр монгол сонгодгуудыг цуурайтуулах цаг ирнэ гэдэгт тэрбээр итгэж, зүтгэж яваа. Тиймдээ ч олон улсад тоглолтоо хийхдээ “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Би Монгол хүн”, “Монголын тал нутаг” зэрэг зүрх сэтгэл бадраасан сайхан дуунуудаа тайзнаа амилуулж, дэлхий нийтийг огшоон, Монгол сонгодгийг хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.
Түүнээс улбаалан Монгол сонгодгоо монгол түмэндээ хүргэхээр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлүүдээр “Монгол сонгодог” тоглолтоо анх 2012 онд толилуулж байсан юм. Удалгүй урлагийн олимп гэгддэг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд түрүүлж, тэр ондоо “Монгол Сонгодог II” тоглолтоороо монгол түмэндээ бэлэг барьсан.
Ийнхүү Г.Ариунбаатар “Монгол Сонгодог III” тоглолтоо өргөн барьж, чадалтай сайхан хоолойгоороо үзэгчдийн сэтгэлийг баясгаж, сонорыг мялаасан билээ. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Монгол мюзик" төслийг хэрэгжүүлэгч "Монгол Контент" ХХК, ерөнхий ивээн тэтгэгчээр "Хаан банк" ажиллалаа.
"Монголынхоо дууг дэлхийд гаргах хүсэл минь миний сонгодог тоглолт" гэж тэрбээр хэлж байжээ. Нэрнээсээ эхлээд л Монгол сонгодгоо толилуулахыг хүссэн учраас тэрбээр тоглолтынхоо эхний хэсэгт Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатараар удирдуулсан Үндэсний урлагийн их театрын Үндэсний хөгжмийн их найралтай Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дууллаа.
Монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархаг тухайгаа тэрбээр нэгэнтээ хэлж байсан. Тоглолтод дуулсан “Би хаана төрөө вэ”, “Ус мөрөн олон чиг”, “Би Монгол хүн”, “Монголын тал нутаг”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” зэрэг дууны сонголтоос эх орон, нутаг ус, эхийн хайр мэдрэгдэж байсан юм.
Эхийн цагаан сэтгэлийг эрхэмлэн дээдэлдэг монгол түмэндээ сэтгэлд хоногшсон дууг нь эгшиглүүлэхэд үзэгч олноос дор бүрнээ даган дуулах нь дуулж, нулимсаа арчих нь арчиж суусан. Ээжийгээ баярлуулж явбал үйлс бүхэн тань бүтэж дэлгэрнэ гэдэг. Магад олон ижий үзэгчийн суудалд нулимсаа арчин суусан биз ээ.
Энэ үдэш Г.Ариунбаатар шинэхэн төрсөн бүтээлүүдээ ч толилуулсан. Тэрбээр СТА Д.Түвшинсайханы хөгжим, Х.Соёмбын шүлэг, олны талархлыг хүлээгээд буй “Зүрхний хилэн” уран сайхны киноны дууг анх тайзнаа дууллаа. Мөн өөрийн багш Н.Жанцанноровтой хамтран “Орчлонд ижилгүй нутаг” хэмээх шинэ дуугаа дуулж сонирхуулсан юм.
Тоглолтыг нээж үг хэлэхдээ Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров шавийнхаа талаар “Сонгодог бол зөвхөн Европынх бус дэлхийн хөгжим. Өөрийн үндэстний хязгаарыг давж, бусад үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн тийм бүтээлийг сонгодог гэж хэлж суръя гэсэн уриалгыг би 1985 онд олон улсын судлаачдын чуулганд тавьж байсан. Монгол дуу дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хандлага бий болсон.
Дуурийн дуучдаа бид Италийн хөгжмийн зохиолчийн сайхан дууг, сонгодгийг дууллаа гэж алга ташдаг. Бид тав арван жилийн дараа манай нэртэй хөгжмийн зохиолчдын томоохон дууг дэлхий дуулахад СОНГОДГИЙГ ДУУЛЛАА гэж хэлүүлэх хүсэлтэй байна. Энэ эхлэлийг дэлхийн хэмжээний уралдаанд амжилттай оролцсон энэ дуучин санаачлан эхлүүлж, үүнийг хүлээн зөвшөөрүүлж чадсан” гэсэн юм.
Г.Ариунбаатар УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, Буриадын ДБЭТ-ын гоцлол дуучин С.Батчимэг, “Сүлд” чуулгын дуучин МУСТА Ц.Амарболд нарыг тоглолтондоо урьж, оролцуулсан нь учиртай. Тэрбээр залуу дуучдынхаа ур чадварыг мөн үзэгч олондоо таниулахыг хүсчээ.
Түүнийг энэхүү тоглолт дэлхийн сонгодгуудыг Монголдоо толилуулах, нөгөөтэйгүүр Монголын сонгодгийг дэлхийд таниулах их тэмүүлэл, зүтгэлийн нэг хэсэг. Учир нь тоглолтын удаах хэсэгт МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн томоохон театруудад эгшиглэдэг алдартай сонгодог бүтээлүүдээс толилуулсан билээ.
Тэрбээр өөрийн багш ОХУ-ын ардын жүжигчин, концертмейстер Дарима Лхамсарановна Линховоины хамтаар тайзнаа гарч дан төгөрлдөр хуурын эгшиг дор суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский, С.В.Рахманинов, Франц Щуберт, Эдварт Григ нарын гуниг, уярал, хайр, бодол дагуулсан уянгалаг бүтээлүүдээс дуулж, сонгодог урлагийн өлгий нутагт аваачсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Түүний дараа Улаан-Үдийн Дуурийн театрын удирдаач Виталий Сергеевич Шевелевийн удирдлагаар Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй алдарт дууриудын ариг дуулсан билээ.
Тоглолтын бас нэг оргил хэсэг бол МУГЖ Г.Ариунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал болон Буриадын ДБЭТ-ын гоцлол дуучин С.Батчимэгийн хамтарч дуулсан Ж.Вердийн "Трубадур" дуурийн трицет байв.
Г.Ариунбаатар хүн бүрийн сэтгэлд хоногшсон "Кармен" дуурийн тореадор /бухтай тулалдагч/ Эскамильогийн ари болон Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн дэлхийн хамгийн алдартай, үсчин Фигарогийн аригаар үзэгчдийг огшоон тоглолтоо жаргаалаа. Үзэгчид түүнд гүн хүндэтгэл үзүүлэн суудлаасаа босон алга ташиж, цэцгийн баглаагаар бэлэг барьсан билээ.