ВИДЕО: Ц.Энхжинд үлдсэн хоногуудад бүхий л бололцоогоо дайчлан САНАЛАА ӨГЦГӨӨЕ

А.Мишээл GoGo.mn

2017-11-14 17:49 GMT+8

"Дэлхийн мисс-2017" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 18-ны бямба гарагт Хятадын Санья хотод болно.

Одоогийн байдлаар Ц.Энхжин үндсэн долоон шалгуураас зургаад нь амжилттай оролцож, шилдэгт шалгараад байна. Иймд missworld.com  сайтаар санал өгөх "People’s choice" буюу "Ард түмний сонголт" төрөлд тэргүүлж чадвал Ц.Энхжин эцсийн шатанд шалгарч, шилдэг 15 оролцогчийн нэг болох юм.

Энэ төрөлд Монголын гоо бүсгүй Орос, Непал, Вьетнам зэрэг олон сая хүн амтай улсуудын гоо бүсгүйтэй өрсөлдөж байна. Тиймээс энэ богино хугацаанд монголчууд бид санаа нийлэн дэмжиж, саналаа өгөхийг уриалж байна.

Та http://www.missworld.com/#/contestants/4811 линкээр орж дэмжээрэй.

1-р алхам. https://missworld.com/ вэб сайт руу орох
2-р алхам. Тус сайтын баруун дээд буланд LOGIN товчийг дарах
3-р алхам. Фэйсбүүкээрээ болон Gmail хаягаараа нэвтрэн орох
4-р алхам. Contestants  хэсгээс Ц.Энхжингийн хуудсанд очих https://missworld.com/#/contestants/4811
5-р алхам. Монгол улсын миссээ сонгоод VOTE FOR ME дарж саналаа өгнө

Дашрамд дурдахад, Ц.Энхжин нь "Зорилго бүхий гоо сайхан" буюу "Beauty with a purpose"  төрөлд хүмүүнлэгийн төслөөрөө шилдэг 20-д шалгарчээ. Энэхүү шалгаруулалт нь бусдаасаа хамгийн өндөр оноотой юм.

Ц.Энхжингийн хүмүүнлэгийн төслийн танилцуулга

Тэрбээр тэмцээнд явахын өмнөх бэлтгэлээ маш сайн базаасан бөгөөд Монгол улсын нэрийг өндөрт өргөхийн төлөө өдөр шөнөгүй ажилласан хөдөлмөр талаар өнгөрсөнгүй. Одоогоор Ц.Энхжин:

1.Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40 оролцогч орны нэг болсон

Ц.Энхжингийн ярилцлага


2.Beauty with a purpose TOP-20
3.Miss Sport төрөлд TOP-8,
4.Miss Top Model төрөлд TOP-30
5.Dances of the World TOP-5
6.Miss Multmedia төрөлд ТЭРГҮҮЛЖ байна.

Miss Multmedia төрөлд санал өгөх заавар

Mobstar аппликейшнийг татаж авах /playstore, appstrore/-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх.

Ц.Энхжингийн монголчууддаа хандаж хэлсэн талархлын үг

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ