33 дугаар сургууль усан сан, биеийн тамирын танхимтай болжээ

А.Мишээл GoGo.mn

2017-11-13 13:15 GMT+8

Нийслэлийн 33 дугаар бүрэн дунд сургууль дэргэдээ стандартын шаардлага хангасан усан сан, биеийн тамирын танхимтай болжээ. Барилгын ажил дуусч, ирэх сараас ашиглалтад орж, хүүхдүүд хичээллэх боломжтой болох гэнэ.

33 дугаар сургууль нь 3500 орчим сурагчтай бөгөөд биеийн тамирын танхимд нэг дор хоёр ангийн 100 орчим хүүхэд хичээллэдэг байжээ. Тиймээс нэмж спорт заал барих шаардлага гарсан байна.

Тус байгууламжийн нэгдүгээр давхарт том буюу 25 м урттай нэг, мөн жижиг буюу гүехэн гэсэн хоёр усан сан барьсан бол спорт заалыг дээд давхарт нь байгуулжээ.

Энэхүү барилгыг улсын төсвөөс санхүүжүүлэн 2016-2017 он дамжин барьсан байна.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1219 санал өгсөн байна.

Дээшээ