-"Бидний цөөхөн монголчууд" төсөл-
Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос гараад эх орныхоо баруун хязгаарт ажиллаад хоёр сар болчихож "Бидний цөөхөн монголчууд" төслийн багийнхан. Цас их орлоо, түгжирч байна гэсэн пост, зургийг цахим ертөнцөөс хараад юу билээ хот гэдэг чинь ийм билүү ч гэж бодогдох шиг. Зурагт ч үзээгүй удаж бидний хэдэн нөхөд. Амар ч юм даа. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн сайхныг явах тусам мэдрээд, хүн ардынхаа аж байдлыг нүдээр харж яваа даа их л олзуурхах юм.
Хүн гэдэг ажиллаж байгаа орчиндоо хурдан ч дасдаг бололтой. Хөдөө түгжрэнэ гэж байхгүй. Мотоцикл за мэдээж машинаараа хослуулан ажиллаад л байна. Энэ цагийн түүхийг бүтээх гэж цаг нартай уралдан цагийн байдлыг үл ажран нэг хүний амь амьдрал, нэг айлын гал голомт, нэг монгол хүний амь нас ямар үнэ цэнэтэй билээ гэдгийг Бидний цөөхөн монголчууд төслийг санаачлагч М. Зоригт ах маань бидэнд байнга хэлдэг. Нээрээ л тийм. Бид гуравхан сая. Дэлхийн хэдэн зуун сая ард түмэнтэй улс орнуудын хажууд бид дэндүү цөөхүүлээ юм. Иймээс ядарсан нэгнийгээ түшээд авдаг. Болж байгаагаа дэмжээд явдаг ард түмэн байх ёстой. Энэ ч утгаараа хөдөө нутгийн ард иргэд хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж байна. Амьдарч буй орчин, байгаль цаг уур нь ямар юм. Юу нь болоод ямар асуудал тулгарч буйг мэдрээд л явна. Яван явсаар бид Баян-Өлгий аймгийн 13 сумын нэг болох Сагсай суманд ирлээ. 1959 онд байгуулагдсан энэ сумын иргэд Сагсай голынхоо хөндийд байрлах юм. Аймгийн төвөөсөө 27 км.
Биднийг ирэх сургаар тамгын газрын удирдлагууд нь угтан авч цай, хоол боллоо. Ямар хот, аймгийн төв биш зочид буудал энэ тэр байхгүй болохоор сургуулийн шинэхэн барьсан дотуур байрандаа биднийг орууллаа. Үнэхээр будаг нь ханхалсан шинэхэн дотуур байна. Болоо доо хүний олон үрс тохь тухтай нөхцөлд сурч боловсроод амьдарч байгааг хараад битүүхэндээ баярлаж байлаа. Олон ч сумаар явахад сургуулийн сурагчдын дотуур байр дийлэнх нь хуучирсан байдаг. Шинэчлэх арга тал хайгаад яамандаа ханддаг нь ч байна. Бүр тоохгүй хаячихсан нь ч байна. Энэ асуудлыг ер нь яам тамгын газар нь анхааралдаа авмаар.
Биднийг суманд ажиллахад хүн томилоод нутаг орноо танилцуулна гэдэг юм. Харин бид үүний эсрэг гэх үү дээ. Өөрсдөө баг болон явцгааж замд, гудамжинд таарсан хүмүүстэй ярилцаад санаа оноог нь сонсоод айлаар орно, албан байгууллагуудын үйл ажиллагааг хараад сурвалжилаад явчихдаг. Мэдээж нутаг орныг нь зорьж ирсэн бидэнд нутгийн удирдлагууд аль сайхан, болж бүтэж байгаагаа харуулж үзүүлчих санаатай хичээдэг л юм. Тэгэлгүй ч яахав. Гэхдээ бид үнэнийг фото зургандаа буулгаж, нийтлэл нэвтрүүлэг хийн архив болгон үлдээх учир аль болох энгийн хүмүүстэй уулзаж явдаг. Сагсай сумын нэг онцлог нь 5181 хүн амтай. Эрэгтэй 2590, эмэгтэй 2591 хүйсийн тоо тэнцүү. Нийт 1221 өрхтэй.
Ажиглаад байхад ихэнх хувь нь казах ард түмэн. Харамсалтай нь монгол хэлээр үнэхээр муу ярина. Уул нь энэ эх орны газар шороон дээр амьдарч байж сайхан монгол хэлээр яримаар. Энэ бас л Баян-өлгий аймгийн сум болгонд ажиглагдсан зүйл. Монгол хэлний хичээл хүүхдүүдэд 2-р ангиас нь ордог боловч сурч байгаа нь ховор. Томчууд нь ч мөн адил. Энэ асуудлыг төрийн түшээд аймаг орноос нь сонгогдсон гишүүд нь анхаармаар. Төгсөх ангийн сурагчид сургуулиа сайн төгсөөд мэргэжил эзэмшээд нутагтаа ажиллаж сумаа хөгжүүлнэ гэж ярина. Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж байхгүй гэж ганц нэг нь хэлнэ.
Нутгийн хөгшчүүл нь байгалийн үзэсгэлэнт газруудаараа их бахархана. Манайд нэн ховордсон өвс ургамал, ан амьтан ихтэй. Даян нуур, Хар нуур гээд сайхан нуурууд ихтэй. Аялал жуулчлал хөгжүүлэх гарц ч харагдаад байна. Учир нь манайх Алтайн бүргэдийн баяр гэж уламжлал болгон жил бүр хийдэг. Үүн дээр олон жуулчид ирдэг гэж ярина. Баян-Өлгий аймаг Бүргэдийн баяраараа алдартай. Энэ баяр уламжлалт зан заншлыг нь харуулсан олон сонирхолтой тэмцээн явагддаг гэдгийг бид мэднэ. Сагсай сумаас гаралтай сүүлийн үед нэрт гараад байгаа С.Женисбек гэж бүргэдчин залуугаараа сумынхан их бахархана. 25 настай бүргэдчин залуу оролцсон тэмцээн болгоныхоо түрүүг авдаг. Гадаадын олон ч гэрэл зурагчдын хараанд өртсөн сум орныхоо нэрийг өндөрт гаргаж байгаа залуу юм.
Сумандаа ирж ажиллаж байгаа залуу боловсон хүчин байна. Эрүүл мэндийн төвөөр нь ороход барилга нь шинэ юм. Т.Нурлан: Сургуулиа төгсөөд дотрын эмчээр ажиллахаар нутагтаа ирсэн. Миний үеийнхэн бүгд хотод үлдэж ажиллах сонирхолтой байсан. Би эсрэгээрээ мэдсэн сурснаа нутгийнхаа ард иргэдийн төлөө зориулж тэднийхээ эрүүл энхийн манаанд ажиллаж байгаадаа баяртай байна гэж хэлж байлаа. Эмнэлэгтээ олон жил ажилласан эрхлэгч Т.Мутаа: Залуу боловсон хүчин ирж ажиллаж байгаад баярлаж байгаа миний хүү бас надтай хамт энд эмчээр ажиллаж байна. Хотоос юм сураад ирсэнд талархаад би ч мэдсэн сурснаа хэлээд л эмнэлгийн үйл ажиллагаа тогтвортой л байна гэж хэлнэ. Өвчтөнүүдээс санал сэтгэгдлийг асуухад тоног төхөөрөмж л асуудалтай болохоос эмч нарын ур чадвар сайн байдаг гэнэ.
Сагсай сумаас төрсөн гавьяат агрономич К.Ристан тэтгэвэртэй гарсан ч иргэдтэйгээ өрхийн үйлдвэрлэл явуулж ногоо тарьсан хэвээр. Хүүхдүүд нь сумаа улам сайхан хөгжүүлэх хүсэл мөрөөдөлтэй. Ганц нэгээр ч болтугай сумандаа ажиллах гээд ирсэн залуу боловсон хүчинтэй, хөгшчүүл нь гараа хумиад суугаад байдаггүй хөдөлмөрч. Тэд байгаагаа улам ахиулж сумандаа сайхан амьдрахын төлөө тэмүүлж байна.
Гэрэл зургийг: М.Зоригт, Д.Нямдорж, Ё.Чанцалдулам