Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн III ангийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 11 хонож байна. Охиныг олдсон эсэх талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Нийгмийн сүлжээгээр "олдсон" гэх худал мэдээлэл яваад байна. Охин олдоогүй" гэлээ.
2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охины алга болсон талаарх мэдээлэл ирснээс хойш цагдаагийн газраас өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэнтэй хамтран явуулж байна.
Охины талаарх үнэн бодитой мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 50 сая төгрөгөөр үнэлэхээ мэдэгдсэн билээ.