“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өнгөрсөн сарын 16-наас эхлэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг хууль бус үйл ажиллагаа явуулсныхаа төлөө огцрохыг шаардан нойтон өлсгөлөн зарласан.
Түүнийг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд нойтон өлсгөлөн зарлаад 16 хонож байхад нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамж гарган албадан эмчилгээнд оруулсан байна.
Энэ нь хүний эрхийн зөрчил болсон тул иргэн Б.Батдэлгэрийн эрхийг сэргээж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгох шаардлагыг ХЭҮК-оос Засаг дарга С.Батболд шаардлага хүргүүлсэн байна.
2013 онд “Бүрэн цутгамал” ХХК “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хийхээр гэрээ хийж, ажлаа эхлүүлжээ. Ажлын явцад санхүүжилтийг удаа дараа хоцроож, 500 сая төгрөгийн санхүүжилтийн хуримтлал үүсгэж, улмаар тус сургууль “Бүрэн цутгамал” ХХК-иас гэнэт гэрээгээ цуцалжээ. Тухайн үед ргөтгөлийн барилгын ажил 80 хувьтай байсан бөгөөд дахин өөр компани үлдсэн ажлыг нь хийсэн хэмээн өнгөрсөн жил жагсаж байсан.
Харин “Сант” сургуулийн зүгээс цахилгааныг зургийн дагуу хийгээгүйн улмаас гэрээг цуцалж, цаг тухайд нь өгч байсан санхүүжилтийн буцаалттай байгаа талаар мэдэгдэж байв.
Тус хоёр байгууллагын асуудал даамжирч, үүнд нь төрийн байгууллагуудын хууль бус ажиллагаа ч нөлөөлсөн хэмээн иргэн Б.Батдэлгэр үзсэний улмаас ийн өлсгөлөн зарлаад байгаа билээ.