Lamborghini дэлхийн анхны “өөрийгөө эмчилдэг” спорт загварын автомашиныг бүтээжээ. Terzo Millennio буюу Гурав дахь мянган гэж нэрлэсэн энэхүү машин их биед гарсан гэмтлийг тогтоож, ан цавыг засаж чадах аж.
Тусгай мэдрэгчүүдийн тусламжтай машин өөрөө ямар нэгэн ан, цав гарсан эсэхийг байнга шалгаж, илрүүлсэн гэмтлээ нано хоолойгоор засах юм. Компани энэхүү машиныг MIT-тэй хамтран бүтээжээ.
Lamborghini-ийн гүйцэтгэх захирал Стефано Доменикали “Манай судалгаа, хөгжүүлэлтийн хэлтэс, MIT хамтран супер спорт загварын автомашинуудын ирээдүйг тодорхойлдог уламжлалаа хадгалж чадлаа. Бид өнөөдөр үл гүйцэлдэх, маргаашийн мөрөөдлийг бүтээж байгаа нь энэ юм. Lamborghini үргэлж хойч үеийнхээ мөрөөдлийг биелүүлдэг байх ёстой” гэжээ.
Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй энэ загвар уламжлалт зай хураагуурын оронд ионистор/Superсapacitor/ ашиглах аж. Ингэснээр машин илүү их хэмжээний цэнэг хуримтлуулж, илүү богино хугацаанд цэнэглэгдэх юм.
Түүнчлэн машины дугуй бүр нь өөрийн гэсэн цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд хөдөлж яваа үедээ гэрэлтэх аж. Доменикали “Яг нэг жилийн өмнө бид MIT-тэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байлаа. Харин одоо бид хамтдаа ирээдүй хойч үеийнхээ, гурав дахь мянганы иргэдэд зориулсан супер спорт машиныг хөгжүүлж байна” гэжээ.
Эх сурвалж: Telegraph