Бидний нэрлэж заншсан ИЖ Планет мотоциклыг Ижевскийн машин завод 1962 оноос үйлдвэрлэж эхэлсэн юм. Харин хамгийн сүүлийн 7 загвар 2008 онд үйлдвэрлэлд орсон түүхтэй. Планет загвар бол Оросуудын мотоциклын бахархал болсон ИЖ загварын үргэлжлэл юм шүү.
Энэхүү мотоциклыг Зөвлөлт Холбоот Улсын үед бүтээхдээ техникийн асуудлыг арай бага анхаарч , харин баталгаатай байдал, тохь тух, загвар дээр л их анхаардаг байж билээ.
Тэрнээсээ болоод их эвдэрдэг ухуулдаг гэж их шүүмжлүүлсэн дээ. Гэвч цаг агаарын бүх нөхцөлд, тэр тусмаа өвлийн тэсгэм хүйтэнд ч хурдан асахаар зохион бүтээсэн юм. Мөн уул болон ой модон дотор манай мотоциклтой эн зэрэгцэх нь ховорхон доо ховорхон.
ТАНИЛЦ ЭНЭ БОЛ - Ширээ хүрэн ат, өвч биеийг нь зурсан ч юм шиг, эсвэл зорсон ч юм шиг идэр залуу азарга, уулын чоныг эврээрээ нэвт сэжчихээд өвөлжин чирч явсаар хавар бэлд бууж ирдэг сарлагийн бух мэт ИЖ ПЛАНЕТ.