Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудлаарх ном хэвлэгдлээ

GoGo.mn

2017-11-14 16:10 GMT+8

Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал онол, арга зүй, хэрэгжилт хэмээх бүтээл гарчээ.

Энэ бүтээлд Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг  сэдвийг чухалчилсан байна.

Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжил, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хязгаар, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурлын хоорондын харилцаа, тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа гэсэн тулгамдсан асуудлууд энэ бүтээлд дэлгэрэнгүй тусгагджээ.

Энэхүү номын зохиогчдын олонх нь ажил үүргийн хувьд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа төдийгүй тэдний эрдэм судлал, судалгаа шинжилгээний ажлын хүрээ нь мөн Үндсэн хуультай холбоотой ажээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ