Яагаад ч юм энэ удаагийнхаа тоймыг ингэж гарчиглахаас өөр арга байсангүй ээ. Сүмогийн дээд зиндаанд орж ирээд төдийлөн удаагүй япон сүмоч Оношо гэх залуу комүсүби болж ёкозүна Харүмафүжиг хоёр башё дараалан тун түвэггүй давсныг бодохоор бахархмаар ч юм шиг. Есдүгээр сарынх нь бүр гайхамшигтай даваа байсныг дурдах нь зүйтэй болов уу.
Харин монгол сүмоч тэр дотроо хаширт тооцогдох аварга маань тэр нэг шинэков шахуу залууд өнхрөөд өглөө. Бүр хоёр дараалаад гээд бодохоор харамсал төрөх юм. За яахав. Давж ч байдаг, унаж ч байдаг нь бөхийн жам гэж бодъё. Ингэж тайтгарахаар боллоо.
Ингээд Японы мэргэжлийн сүмогийн уржигдархан эхэлсэн Кюүшюү башёгийн эхний өдрийн барилдаанд анхаарал хандуулъя. Башё бүхэн л нэг сонин эхлэлтэй байх боллоо. Аваргууд унаад л адтайхан зарим нь даваад л. Уг нь энэ башёд дөрвөн аварга зодоглохоор банцүкэ нь зарлагдсан байсан. Гэтэл Какирюү М.Анандын гэмтэл эдгээгүйн улмаас дахин энэ башёг өнжихөөр болж. Өмнө нь бас гурван башё өнжсөн болохоор аваргад дараа оны эхний башёг дахин өнжих юм уу, амжилт муутай оролцвол зодог тайлахад хүрэх юм билээ. Бас монгол сүмочдоос Такаинова Д.Баасандорж барилдах боломжгүйдэж. Орох мэхийг онцгой хийж харагддаг Ура гэдэг залуу өвдөгний гэмтлээс болж гурван сар эмчлүүлэх болсон гэх.
Энэ башёд Монголын долоон сүмоч барилдаж байна. Эхний өдөр тэднээс Харүмафүжи аварга, секиваке Тэрүнофүжи нар учраадаа унав. Бусад нь эхний даваагаа авна лээ. Чиёошома Мөнхсайхан Точиношинг, Араваши Дөлгөөн Такарафүжиг, Ичиножёо Ичинноров Чиёонокүниг, Тамаваши Мөнх-Оргил сүмогийн 72 дахь аварга Кисеносатог, Их аварга Хакүхо Котоошогикүг өвдөг шороодуулав. Энэ дотроос цүпари мэхийг сурамгайхан хийсээр аварга Кисеносатог давсан Тамаваши тун өнгөлөг харагдсаныг онцолмоор байлаа.
Тэр хэдийгээр дөрвөн башё дараалан хадгалсан секиваке цолоо алдаад байгаа ч энэ удаа цолтны эгнээнд буцаад ирэх боломж байх шиг байгаа. Түүнд бие хаа, бяр тэнхээгээр хэнээс ч дутах юм байхгүй гэдгийг сүмогийн мэргэжилтнүүд хэлдэг юм. Их аварга Хакүхо тун өнгөтэй харагдана билээ. Энэ удаа 40 дэх түрүүгээ авахын төлөө дэвжээнд гарч байгаа. Тэгээд түрүүлчихдэг юм бол сүмогийн түүхэнд хамгийн гайхамшигтай нэгэн болно. 40 түрүү хэзээ ч эвдэгдэхгүй амжилт гэдэг нь тодорхой юм.
Сүмо сонирхогчид монгол сүмочдоо л сайн барилдаасай гэж хардаг. Харж ч байна л даа. Харин Тэрүнофүжи, Ичиножёо хоёрт итгэл өвөрлүүлэх нь ер илүү юм шиг байна. Тэд нэг гаргасан амжилтаа давтаж чадахгүй юм. Юм сурдаггүй ч нөхөд бололтой. Ер нь барьц авч чаддаггүй сүмоч тодруулах юм бол мань хоёр л өнгөлөх байх. Ингээд гарчиг руугаа эргэн очиж Харүмафүжигийн тухай хэдэн үг хэлье. Тэр сайн бөх. Харин яагаад сүүлийн үед уначихаад байгаа нь сонин. Гэхдээ тэр Оношо гэдэг залууд. Комүсүби цолд хүрчихээд байгаа тэр залуу тун сийрэг, хараатай барилддаг болохоор Харүмафүжигийн хурдыг ашиглачихаад байгаа ч юм уу. Гэхдээ Харүмафүжигийн “дайсан” биш. Нэг сүрхий өрсөлдөгч л гарч ирлээ шүү. Кюүшюү башё энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ. Лай ч байна, зай ч байна даа.
Д.Надмид