Робот хөгжүүлэгч Бостон Динамиксийг одоо Японы харилцаа, холбооны салбарын аварга SoftBank эзэмшиж байгаа. Тэгвэл компани өчигдөр Youtube дээр илүү сайжруулсан SpotMini роботынхоо бичлэгийг байршуулжээ.
2016 оны зургадугаар сард анх танилцуулж байсан SpotMini робот нь 30 кг жинтэй, нэг цэнэгээрээ 90 минут ажиллах чадвартай, оффис, гэрт зориулсан нохой дүрст робот юм.
Анхны загвар нь урт гартай, харахад эвгүй байсан бол энэ жил илүү “өхөөрдөм” төрхтэй болжээ. Түүнчлэн хөдөлгөөн нь илүү уян болсон бөгөөд Бостон Динамиксийн амьтан төрхтэй, төрөл бүрийн үйлдэл гүйцэтгэх робот бүтээх ажил нь тун амжилттай яваа нь доорх бичлэгээс харагдана.
Бичлэгийн төгсгөлд “Тун удахгүй” гэж бичсэн нь компани ойрын хугацаанд зах зээлд энэхүү бүтээлээ худалдаанд гаргах гэж байгаа юм уу, эсвэл ирээдүйд гарах бүтээлийнхээ тухай илүү дэлгэрэнгүй бичлэгийг гаргах гэж байгаагийн аль болох нь тодорхойгүй юм.
SpotMini роботын анхны хувилбар