Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ


2017-11-14 14:30 GMT+8

Бизнес санаагаа бодит болгох хүсэл, эрмэлзэлтэй залуучуудад зориулан "Startup Weekend Ulaanbaatar | Metropolis Edition” үйл ажиллагаа болох гэж байна.

Шинийг эрэлхийлэгч хүмүүс уг арга хэмжээгээр дамжуулан өөрсдийн бодож явдаг бизнес санаагаа бодит болгох эхний алхмуудыг туршиж үзэх салбар салбарын мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах,  цаашид хамтран тэрбум тэрбумаар үнэлэгдэх Монгол гарааны бизнесийн хамтран үүсгэн байгуулагчдаа олох, өөрийн хүрээллээ тэлэх боломжийг олгох зорилготой.

Гарааны бизнесээ эхлүүлэх арга хэмжээ нь 54 цагийн дотор бизнес, технологи гэх мэт салбар бүрийн мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран оролцогч залуус өөрсдийн бизнес санааг бодит болгох юм.

Энэхүү үйл ажиллагааг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын санхүүжилтээр зохион байгуулж буй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70110502, 70120502, 70130502, www.ubbirj.ub.gov.mn цахим хаягаас авах боломжтой.

Зохион байгуулагдах дүүрэг

Хугацаа

Гарааны бизнесээ эхлүлэх арга хэмжээ

1

Сүхбаатар дүүрэг

2017.11.13-15

2

Сонгинохайрхан дүүрэг

2017.11.13-15

3

Чингэлтэй дүүрэг

2017.11.20-22

4

Баянзүрх дүүрэг

2017.11.20-22

5

Багануур, Багахангай, Налайх дүүрэг

2017.11.24-26

Бэлтгэл хурдасгуур арга хэмжээ

1

Дүүргүүдээс шалгарсан шилдэг багууд

2017.11.26-12.13

Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах арга хэмжээ

1

Дүүргүүдээс шалгарсан шилдэг багууд

2017.11.15

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ