21 аймгийн MNBA үндэсний лигийн нээлт ганган байлаа

GoGo.mn

2017-11-14 14:10 GMT+8

Өвөрхангай анхны хожлоо байгууллаа
MNBA Үндэсний лигийн нээлтийн үйл ажиллагаа урлагын сонирхолтой үзүүлбэр, өвөрмөц шийдлээр дүүрэн чамин нээлт боллоо. Энэ өдрийн тоглолтууд ч гэсэн мөн үзүүштэй сайхан байлаа. Шинэхэн азийн аварга Э.Цэрэнбаатараар ахлуулсан Өвөрхангай нутгийн залуус MNBA үндэсний лигийн эхний тоглолтоо Увс нуур багийн эрч хүчтэй залуу багийн эсрэг хийлээ.  Тоглолтын эхнээс Өвөрхангай аймгийн баг илүүрхсэн тоглолтыг үзүүлж байлаа.

Тоглолтын 3-р үед Өвөрхангай аймгийн багийн гол тоглогч Э.Цэрэнбаатарын алдаа 4 болж нь оноо ойртож долоо болсон юм.  Гэсэн ч Увс нуур багийн залуус оноог тэнцүүлж чадалгүй явсаар  Өвөрхангай аймгийн баг анхны ялалтаа байгууллаа. Ингээд та бүхэнд тоглолтын статистик мэдээллийг хүргэе. Өвөрхангай аймгийн багаас  Б.Дархантөгс 19 оноо, 4 самбар, 4 дамжуулалт өгч багаа оноо авалтаар тэргүүлсэн юм. Харин энэ жил Өвөрхангай аймгийн багт нэгдээд буй залуу тоглогч О.Батмагнай 18оноо,7 самбар  гүйцэтгэсэн бол багийн ахлагч Э.Цэрэнбаатар 12оноо, 13 самбар гүйцэтгэж дабл дабл гүйцэтгэлээ. Харин эсрэг багаас гал цогтой залуу  Г.Болд 26 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүллээ.

Өнгөрсөн жилийн финал эргэн ирлээ
Энэ өдрийн чимэг болсон тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Сүхбаатар аймгийн багуудын хооронд боллоо. Өмнөх жилийн аваргын төлөө учраа таарсан хоёр багийн тоглолт эхнээсээ л хүлээлтэнд хүрсэн үзүүштэй тэнцүүхэн өрсөлдөөнтэй нягт хамгаалалттай тоглолт боллоо. Сүхбаатар аймгийн багийн самбарын тоглогчид энэ тоглолтонд гайхалтай байлаа.

Харин аваргууд болох Архангай аймгийн баг  тоглолтын турш багаараа жигд байлаа. Архангай Алтан Дорнодын Дайчид  багийн тоглогчид самбартай баг зэрэг дутуу тоглосон ч 18 бөмбөг таслалт хийж хамгаалалт дээр нягт тоглосон юм. Дөрөвдүгээр үед 43 секунд үлдээд байх үе тоглолтын тооны харьцаа 60-66-аар Архангай онооы илүү байсан юм.

Энэ үед  ОУХМ Г.Баттөр алсын шидэлт амжилттай болгосон нь энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан 3 оноо байлаа. Ингээд Архангай Алтан Дорнодын Дайчид 70-62-р хожил байгууллаа. Дэлхийн 3х3 оюутны  лигийн аварга О.Энхбаатар өнөөдөр сайн байж 17 оноо 10 самбар авч  багаа тэргүүлсэн.

Харин Дайчидын энэ жилийн онцлох солилцоо ОУХМ О.Сэргэлэн 16 оноо, 4 самбар, ОУХМ Г.Баттөр 11 оноо, 7 оновчтой дамжуулалт, 4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэлээ. Харин Сүхбаатар аймгийн багаас О.Очирбат 20 оноо, 14 самбар авч онцгой байлаа. Гэхдээ энэ нь хожил байгуулахад нөлөөлж чадсангүй багийн бусад тоглогчид довтолгоонд төдийлөөн сайн байсангүй. . Үндэсний лигийн дараагийн тоглолтууд лхагва гарагт явагдана.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ