УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өглөө ээлжит хуралдаанаа хийсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. Тус хуралдаанаар БНСУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, орных нь хүнийг томилох саналыг хэлэлцсэн бололтой.
Харин үдээс хойш МАН-ын их хурал зохион байгуулах ажлын хэсэг Төрийн ордноо хуралдлаа. Энэ сарын 20-нд эхлэх их хуралтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх тус хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй удирдлагууд нь оролцов. Тус намын их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцох бөгөөд тэдний олон¬хын саналаар шинэ даргаа сонгоно.
Бидэнд олдсон мэдээллээр МАН-ын даргад УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа “32-ын бүлэг”-ээс өрсөлдөхөөр болсон сурагтай. Д.Хаянхярваатай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдөх нь одоогоор тодорхой болж байх шиг. Мөн ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгох бөгөөд У.Хүрэлсүх намын дарга болж чадвал Д.Амарбаясгаланг улираан ажиллуулах магадлалтай талаар эх сур¬валж мэдээлсэн юм.