Автобусны хажуугаар зам гарч болохгүй шалтгаан ЭНЭ

Д.Багахүү GoGo.mn

2017-11-14 12:16 GMT+8

Норвегийн зам дээр болсон энэ явдал аймшигтай харуусал дагуулсан хэрэг болж болох байв. Аюулгүй байдлаа хангах нь явган зорчигчийн үүрэг бөгөөд автобусны ардуур зам гарч болдоггүй, зам гарахдаа гүйж болдоггүй гэдгийг доорх бичлэг гэрчилнэ.

Бичлэгт харагдаж байгаачлан автобус зогсож, хэдэн хүүхэд бууж ирнэ. Тэдний нэг нь зам руу харахгүйгээр шууд автобусны ардуур гүйснээр ачааны машинд дайруулах дөхжээ.

Бичлэг хийж буй машины жолооч хүүхдүүдэд анхааруулах үүднээс дуут дохио дуугаргаж байгаа боловч нэг хүүхэд нь шууд гүйж, ачааны машины доогуур орохыг шахсан байна.

Азаар ачааны машины жолооч машинаа зогсоож, гүйсэн хүүхэд үхлээс хэдхэн сантиметр зөржээ. 

АНХААРУУЛГА: Тиймээс та зам гарах гэж байгаа бол машин ирж байгаа эсэхийг сайтар шалгаж, автобусны урдуур болон хойгуур гарахгүй байх ёстойг хүүхдэдээ үргэлж сануулж байгаарай.

Овор томтой учраас автобусны цаана байгаа хүнийг жолооч нар харахгүй мөргөх тохиолдол их байдаг. Түүнчлэн ийм эрсдэл гарах аюултай учраас жолооч та ч гэсэн автобус болон бусад том овортой зүйлийн хажуугаар гарахдаа үргэлж хурдаа сааж байгаарай.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 39 санал өгсөн байна.

Дээшээ