УИХ-ын баасан гарагийн нэгдсэн чуулганаар С.Эрдэнэ гишүүний тавьсан асуулгын хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч буй арга хэмжээний талаар Засгийн газар мэдээлэл өгсөн юм.
Агаарын бохирдлын улмаас 100 мянган хүн тутмын 132 нь амь насаа алддаг
Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч ДЭМБ- ын тогтоосон стандартаас 2-7 дахин их болоод буй. Агаарын бохирдлын уршгаар иргэдийн дундаж наслалт багасахаас гадна уушгины хорт хавдар үүсэх шалтгааны 36 хувь нь утаанаас болж байна. Мөн цус харвалтын 34, зүрхний шигдээсийн 27 хувийн шалтгаан нь мөн л утаанаас үүдэлтэй байгаа аж. Түүгээр зогсохгүй нийслэлийн агаарын бохирдол 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд маш сөргөөр нөлөөлж байгаа юм. Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаарх судалгаанаас үзвэл 80 хувийг нь Улаанбаатарын гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаа эзэлдэг байна. Харин үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцууд 5-6 хувь, авто замын хөдөлгөөнд оролцож буй 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл 10 хувийг нь бүрдүүлдэг байна.
Дэлхий дээр агаарын бохирдлын шалтгааны улмаас жилд гурван сая орчим хүн нас бардаг гэж АНУ-ын Корнелийн их сургуулийн хийсэн судалгаа тогтоосон аж. Түүнчлэн ДЭМБ- аас 103 орны 3000 орчим томоохон хотыг хамруулсан судалгааны тайлангаар Монгол Улсын агаарын бохирдлын төвшин аюултай хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан аж.
Мөн Монгол Улсад агаарын бохирдлын улмаас 100 мянган хүн тутмын 132 нь амь насаа алдаж байгааг тус судалгаа харуулжээ. Үүний цаана эдгэшгүй хүнд өвчтэй болон үлдэж буй олон мянган хүн байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байв.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын захирамжаар өнгөрсөн гуравдугаар сард Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог шинэчлэн байгуулсан. Энэ хороог Ерөнхий сайд ахлан ажиллах аж. Харин асуулгын хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өгсөн бөгөөд тэрбээр гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх, нийслэлийн зургаан дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж суурилуулах, холбогдох дүрэм журмыг шинэчлэн боловсруулах зэрэг арга хэмжээ авч буйгаа хэлж байв. Мөн дулааны насос, уян цахилгаан халаагч зэрэг 15 нэр төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлсөн байна.
Англи улс нэг өдөр шийдвэр гаргаад бүх зуухны янданг бөглөсөн
Тэгвэл Улаанбаатарын оршин суугчдаас хотын татвар авч байх хэрэгтэйг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр “Утаатай тэмцэх асуудлаар хэд хэдэн онцгой чухал хууль, эрх зүйн орчин бүрдүүлж байж үр дүн гарна. Энэ тайлан дээр бичсэн шиг баахан төлөвлөгөө гаргаж, мөнгө зараад явахгүй. Английн туршлага байдаг. Нэг өдөр шийдвэр гаргаад бүх зуухны янданг бөглөсөн. Үүн шиг зоригтой шийдвэр гаргаж байж агаарын бохирдлоос сална” гэв.
Мөн хотын А, Б бүсэд янданг хориглох шийдвэр гаргах эсэхийг тодруулж байв. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар хотын А, Б бүсэд янданг хориглох талаар Засгийн газар судалж үзсэн. Ажилгүй иргэд, орлогогүй өрх олон байгаа бөгөөд хатуу хууль журам гарган хэрэгжүүлвэл олон сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй, түүнийг зохицуулах боломж хязгаарлагдмал гэж тооцсон” гэв. Харин зах зээл дээр борлуулагдаагүй байгаа 30 мянга гаруй орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу гэр хорооллыг барилгажуулах, хэрэглэгчдийг цахилгаанаар хангах, хийн шугам сүлжээтэй болох гэсэн гурван арга зам нь агаарын бохирдлыг бууруулах гарц хэмээн харж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн юм.
Б.Энхжаргал