Хөдөлгүүрийн тосны төрлүүд ба хэрхэн сонгох тухай

Бизнес мэдээ

2017-11-14 12:59 GMT+8

Toyota засвар үйлчилгээний төвөөс нийт автомашин хэрэглэгчдэд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хөдөлгүүрийн тосыг химийн бүтцийн хувьд минерал, хагас синтетик болон бүтэн синтетик гэсэн үндсэн 3 ангилалд хуваадаг:

- Минерал тос нь үнийн хувьд хамгийн боломжийн, хэрэглээний хугацаа богино буюу 5,000 км тутам солих шаардлагатай байдаг.

- Хагас синтетик тос ихэвчлэн hybrid хөдөлгүүртэй автомашин болон Lexus автомашины хөдөлгүүрт үйлдвэрлэгчийн зүгээс зөвлөдөг тосны төрөл юм. 5,000-8,000 км тутам солих шаардлагатай.

- Бүтэн синтетик  тос  жилийн 4 улиралд хэрэглэх боломжтой моторын эргэлт өндөр, хурдтай явдаг автомашинд тохиромжтой тосны төрөл юм. 8,000-10,000 км тутам солих шаардлагатай.

Та автомашиныхаа гарын авлагад заасан тос, хугацаа, км-н давтамжтайгаар  хуваарьт үйлчилгээг хийлгэж заншаарай. Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвлийн хахир хүйтэн, зуны аагим халуунд жилд 2 удаа зайлшгүй хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг сольж байх хэрэгтэй.

 

Таван Богд  ХХК-н Toyota албан ёсны засвар үйлчилгээний төвд борлуулж буй хөдөлгүүрийн тос нь Toyota автомашинд хэрэглэхээр зориулж баталгаажуулсан тос юм.

Toyota-ийн гэрчилгээтэй 23 засварчид, Toyota -ийн мэргэжлийн гэрчилгээтэй 2 инженер таны автомашиныг засаж үйлчилнэ. Тус төв бүх тос, тослох материал, үйлчилгээндээ 20% хөнгөлөлтийг үзүүлж байна.

Хаяг: CБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota албан ёсны засвар, үйлчилгээний төв.

Утас: 7577-0000

Facebook: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/

Вэб сайт: www.toyota-tavanbogd.mn

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ